Энэ зун ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр сайн дураараа таксины үйлчилгээнд ажиллах хүсэлтэй хүмүүсийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс бүртгэж эхэлнэ гэж Москва хотын Авто замын хяналтын газраас мэдээллээ. Бүртгүүлсэн жолооч нарын шалгаруулалтыг тавдугаар сарын 31 гэхэд дуусган зарлах ажээ.
Сайн дураар ажиллах жолооч нарт хэд хэдэн шаардлага тавьсан байна. Тухайлбал, үйлдвэрээс гараад дөрөв хүртэл жил ашигласан, таксины үйлчилгээ гэдгийг илтгэсэн таних тэмдгийг хадсан байх, жолоочийн нэр ус, үйлчилгээний тарифыг тодорхой бичсэн танилцуулгыг машины салоны урд байрлуулсан, жолооч нь зөрчлийн торгуулийн өргүй байх, бага насны хүүхдийг зөөвөрлөх зориулалтын сандалтай байх, картаар төлбөр хийх төхөөрөмжтэй байх зэрэг шааррдлагыг тавьсан байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ