Европын ирээдүйтэй залуусын тоонд ОХУ-ын гурван иргэн багтав

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

Европын ирээдүйтэй залуусын тоонд ОХУ-ын гурван иргэн багтав

Европын ирээдүйтэй залуусын тоонд ОХУ-ын гурван иргэн багтав

Forbes сэтгүүл Европын 30 хүртэлх насны хамгийн ирээдүйтэй хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргажээ. Эрхэлж буй салбар тус бүрээр тус 30, нийт 300 хүний нэрийг жагсаасан бөгөөд тэдэн дунд ОХУ-ын гурван иргэн багтсан байна.

Бизнесмен, старт-ап, шинийг санаачлагч, эрдэмтэн, тамирчин, сэтгүүлч, үл хөдлөхийн худалдаачид, урлагийнхан гэх зэргээр ангилсан энэ жагсаалтыг Forbes сэтгүүл гурав дахь удаагаа гаргаж байгаа юм.

Жагсаалтад багтсан орос залуучууд эх орондоо төдийгүй олон улсад бизнес эрхэлдэг эрхмүүд ажээ. Тухайлбал, Blazar Capital-ийн үүсгэн байгуулагч Денис Федоряев, Данийн Easysize компанийг үүсгэн байгуулагч 28 настай Гульназ Хусаинова, Artefact London компанийг үүсгэн байгуулагч мөн 28 настай Татьяна Кожевникова нар багтжээ.

Денис Федоряевийн Blazar Capital компани нь бизнес эрхлэгчдэд шинэ бизнесээ эхлүүлэхэд тусалцаа үзүүлдэг. Харин Гульназ Хусаиновагийн Easysize компани нь шоппинг хийх ойлголтыг эвдсэн шилдэг шинэ санаанд тооцогддог. 2014 онд энэ компани нь Forbes Woman сэтгүүлийн үнэлгээгээр эмэгтэй бизнесмэний үүсгэн байгуулсан Оросын хамгийн сонирхол татсан компаниар тодорч байжээ. Easysize нь онлайнаар худалдан авсан барааны буцаалтыг 35-40 хувь бууруулснаар онлайн дэлгүүрүүдийн ашгийг 5-7 хувь өсгөж чадсан юм. Их Британийн Лондон хотноо Татьяна Кожевниковын байгуулсан Artefact London компани нь захиалгаар эрэгтэй костюм оёдог. Түүнийг соёл, урлагийн салбарт шинэ трендийг бий болгосон гэж үзсэн учраас Forbes энэ жагсаалтад оруулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж