Times Higher Education (THE) сэтгүүлийн явуулсан судалгаагаар, Москвагийн Их сургуулийн /МГУ/ төв байр дэлхийн хамгийн гоё барилгатай сургуулийн жагсаалтын эхний 10-т багтжээ.
Жагсаалтыг Италийн Пожи харшид байрладаг Болонийн Их сургууль, Испанийн Саламанки Их сургууль, Португалийн Коимбрийн Их сургуулийн байрууд тэргүүлсэн байна.
Москва хотын Воробьевыйн уулан дахь МГУ-ын төв байрыг ЗХУ-ын үед архитектурч Лев Рудневийн зургаар барьсан юм. ЗХУ-ын үед Москвад баригдсан “Сталины өндрүүд” гэж нэрлэгддэг долоон байшингийн нэг нь МГУ-ийн байр билээ. МГУ-гийн барилгын голын өндөр хэсэг 240 метр бөгөөд 57 метр суурин дээр 12 тонны жинтэй таван хошууг оройд нь суулгасан байдаг. Төв байрны хонгилуудын нийт урт нийлээд 33 километр, 5000 тасалгаатай юм.
Дэлхийн хамгийн гоё барилгатай сургуулийн жагсаалтын эхний 10-т дээрх сургуулиас гадна Германийн Ростокийн Их сургууль, Польшийн Гданьс хотын Политехникийн Их сургууль, Шведийн Уппсальскийн Их сургууль, Францын Гренобля Их сургууль, Ирландын Дублин хотын Тринити коллеж, Данийн Орхуссийн Их сургуулийн барилгууд багтжээ. Дээрх сургуулиас Данийн Орхуссийн Их сургууль нь хамгийн “залуу” буюу 1928 онд байгуулагдсан юм байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ