Монгол Улс хар жагсаалтаас гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

Монгол Улс хар жагсаалтаас гарлаа

Монгол Улс хар жагсаалтаас гарлаа

Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын зөвлөл өнөөдөр /2018.01.23/ Брюссель хотноо хуралдаж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас” Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэжээ. Тус зөвлөл өмнө нь 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хуралдаж уг жагсаалтад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулсан.

Монгол Улсын Засгийн газар 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар тогтоолыг баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гараад байна.

Монгол Улсын Засгийн газар хар жагсаалтаас гарах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн төлөө тодорхой арга хэмжээ авч ажиллаж байсан юм. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гарган Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах. Мөн Европын Холбооны Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини болон Европын Холбооны гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээх, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж манай улсын байр суурийг тайлбарлах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан.

Сангийн яамны зүгээс татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах, олон улсын BEPS болон Global forum-д гишүүнээр элсэн орж, тодорхой ажил хийсэн юм.

                    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж