Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос бөхчүүдийг машин барихыг хориглосон байдаг. Тэгвэл жюүрёо зиндаанд барилдаж байсан Египетийн бөх Оосүнаараши (Abdelrahman Alaa Eldin Mohamed Ahmed Shalan) Хацү башё эхлэхийн өмнө эхнэртээ цас үзүүлэх гэж Нагано мужийг зорих үеэр осол гаргасан нь ил болжээ. Түүний энэхүү хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Жюүрёод барилдаж байсан Оосүнаараши Хакү башёгийн ес дэх өдрөөс эхлэн дэвжээнд гараагүй. Түүний хувьд найман барилдаанаас ердөө ганц ялалт авчээ.
Асуудал ихтэй байгаа сүмогийн холбоонд дахин нэг бөх шийтгэл авахаар хүлээж байгаа аж.
Ч.БОЛОР