Токио хотноо болж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өнөөдөр /2018.01.24/ 11 дэх өдрөө үргэлжлэн явагдана.
Башёгийн гурав дахь өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ чихрийн шижин өвчний улмаас дэвжээнд гараагүй билээ. Тэгвэл тэр өнөөдрөөс эхлэн барилдахаар болжээ.
Цагтаа озэки цол хүртэж байсан Тэрүнофүжи маэгаширагийн 10-с барилдаж байгаа бөгөөд жюүрёод унахгүйн тулд Хацү башёг үргэлжлүүлэх болсон байна.
Тэрүнофүжи башёгийн эхний өдрүүдэд Чиёомарү, Котоюүкид унасан бөгөөд гурван унаа, долоон барилдаан өнжсөн (0-3-7) үзүүлэлттэй байна. Тэгвэл тэр өнөөдөр Ишиүратай барилдана.
Хацү башёг ёкозүна Какүрюү М.Ананд 10 даваатай тэргүүлж байгаа бол Точиношин есөн даваа, нэг унаатай удаалж байна.
Ч.БОЛОР