Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 24-28-нийг хүртэл орон нутагт ажиллахаар болжээ. Тодруулбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудад ажиллахаар бэлтгэл хангаж буй юм байна.
Өнгөрсөн өдрүүдэд төрийн тэргүүн нийслэлийн дүүргүүдэд ажиллаж, агаарын бохирдол болон бусад асуудлаар иргэдийн саналыг сонссон. Түүний үргэлжлэл болсон иргэдтэй хийх уулзалт ирэх өдрүүдэд орон нутагт болох нь ээ.
Г.ХОРОЛ