О.Баасанхүү МАХН-ын гишүүн мөн, биш

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

VS

О.Баасанхүү МАХН-ын гишүүн мөн, биш

О.Баасанхүү МАХН-ын гишүүн мөн, биш

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон О.Баасанхүүг тус намын даргаар сонгосон шийдвэр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд нийцсэн эсэхийг Улсын Дээд шүүх өнгөрсөн баасан гаригт /2018.01.19/ хэлэлцээд, О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзах шийдвэр гаргасан билээ. Дээд шүүх 2017 оны арванхоёрдугаар сард Төрийн ордонд болсон МАХН-ын II чуулганыг тойрсон маргааныг намын дотоод асуудал тул О.Баасанхүүг энэ асуудлаа Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Үүнээс гадна МАХН-ынхан О.Баасанхүүг намаасаа хөөсөн хэмээн мэдэгдээд байгаа юм. Ингээд дээрх асуудлаар МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын байр суурийг

‘VS’ буландаа онцлон хүргэж байна.

МАХН-ЫН ДЭД ДАРГА Ц.ОЮУНБААТАР

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ

Зарим улс төрийн хүчний захиалгаар МАХН-д байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хууль бус Бага хурал, Их чуулган зохион байгуулсан гэж Улсын Дээд шүүх үзлээ. О.Баасанхүүгийн зохион байгуулсан хуралд намын гишүүн бус хүмүүс оролцсон. Энэ хүн МАХН-ын гишүүн биш болсон.

Тэр хүн хурал зохион байгуулахдаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Тамга хулгайлсан, бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн гэх мэт хэргээр нь бид АТГ, цагдаа болон холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар хандана. Эдгээр үйлдэлдээ хариуцлага хүлээх байх.

Энэ шийдвэр дан ганц МАХН-д биш Монголын улс төрийн намуудын хувьд чухал шийдвэр байсан. Хэсэг бүлэг хүн нийлж, элдэв хурал зохион байгуулах нэрээр нам хулгайлах, луйвардах гэсэн оролдлого гаргадгийг болиулахад чухал шийдвэр гэж харж байгаа. МАХН-ын II Их чуулган 2018 оны хоёрдугаар сарын 9, 10-нд хуралдана. Тус чуулганд сум, дүүрэг, хорооноос сонгогдсон 1044 гишүүн оролцоно. Намын дүрэмд өөрчлөлт оруулна, бодлого, хөтөлбөрөө шинэчилнэ.

МАХН намайг намаасаа хөөлөө гэж найм дахь удаагаа мэдэгдэж байна. МАХН-д орж, гарах нь хувь хүнд үндсэн хуулиар олгогдсон эрх. Түүнээс хэн нэгэн хөөдөггүй юм. Хэрвээ МАХН УИХ-д суудалгүй бол УИХ-ын гишүүнд өгөх ёстой 10 сая төгрөг болон санал өгсөн иргэдийн тоогоор бодоход 114 сая төгрөгийг авах ёсгүй. МАХН суудалтай, суудалгүй гэх маргаантай асуудал шийдэгдтэл төрийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах ёсгүй шүү гэсэн бичгийг Сангийн яаманд би хүргүүлсэн. Гэтэл Сангийн яам тус мөнгийг МАХН-д шилжүүлж өгсөн байна лээ. Тэгэхээр мөнгийг нь авах болохоор суудалтай болгоод бусад үед нь суудалгүй гэж болохгүй.

Улсын дээд шүүхийн шийдвэрийг бичгээр би аваагүй байна. Бичиг, баримт ойлгомжгүй байна гэсэн байвал би засаад аваачиж өгнө. Хэрвээ МАХН миний эрхэнд халдсан байх юм бол Захиргааны хэргийн шүүхэд хандана. Бадарчин баярлах болоогүй. Бичгээр шүүхийн шийдвэр гараагүй байгаа учир нарийн зүйл яримааргүй байна. Би өөрөө намын дарга болоогүй. Намайг МАХН-ын эгэл, жирүүн гишүүд намын дарга болгосон.

МАХН-д шинэчлэл хийе. МАХН-ын удирдлагууд ард түмний төлөө явахгүй. Явах байсан юм бол Тавантолгойгоо ард түмэндээ өгөхгүй яасан юм. Оюутолгойн гэрээгээ иргэдэд ашигтайгаар хийхгүй яасан юм. Тэр үед хаан шиг эрх мэдэлтэй байсан. МАХН-ын удирдлагуудын хийсэн хэвлэлийн хурлын үйл явцыг харсан. Намайг гэмт хэрэгтэн гэсэн. Би гэмт хэрэгтэн биш. Шүүхээр тогтоогоогүй бол хэн нэгнийг гэмт хэрэгтэн гэж зарлах ёсгүй.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж