Наото Кан ухамсартай ерөнхий сайдын нэг

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Наото Кан ухамсартай ерөнхий сайдын нэг

Япон улсын хамгийн хар бараан өдрийн нэг болох өнгөрсөн гуравдугаар сарын 11-ны дараа аймшигтай гай тохиож дэлхий нийтээрээ Япон улсад буцалтгүй тусламжууд илгээж байсан саяхан мэт. Харин энэ үед хамгийн хариуцлагатай байсан хүмүүсийн нэг болох Япон улсын Ерөнхий сайд Наото Кан өнгөрсөн долоодугаар сард өөрийн биеэр огцрох болно гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ Дайчи атомын цахилгаан станцаас гарч буй хорт бодисын хортой туяаны асуудлыг шийдсэний дараа буюу хүмүүсийн амгалан тайван байдлыг бий болтол хэмээн ам гарсан.

Тэрбээр 2010 оны зургаадугаар сарын 8-ны өдөр 94 дэхь Японы Ерөнхий сайдын суудалд сууж, өдгөө албан үүргээ сайн биелүүлж байгаа гэсэн үнэлгээг япончуудаас аваад байсан билээ.  Харин түүнийг сөрөг хүчний парламентын гишүүд тун тааруу ажиллаж байгаа талаар өнгөрсөн сард шүүмжилсэн удаатай. Япон улсын санхүүгийн хорооноос “Хэрэв Ерөнхий сайд Наото Кан огцрох юм бол ирэх жилд төлөвлөж байсан санхүүгийн зарим гэрээнүүд цуцлагдаж улсын хэмжээнд 40 хувийн бохир ашгийг зүгээр алдах юм”  хэмээн Японы “NHK” агентлаг мэдээлэв.

АНУ-ын Цагаан ордноос “Шудрага зүйл гэж байдаг шиг Япон улсын Ерөнхий сайд энэ сарын сүүлээр огцрох болсонд харамсаж байна. Ирэх есдүгээр сард манай улсад хийх байсан түүний айлчлал ийнхүү цуцлагдаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн мэдээлсэн юм. Мөн “Түүний хийж буй үйлдэл олон нийтэд шудрага ёсыг харууллаа. Манай улсын үүд Наото Каны хувьд үргэлж нээлттэй байх болно” гэжээ.

Наото Кан өөрөө энэ талаар “Миний хийсэн бүхэн Наран улсын сайн сайхны төлөө билээ. Хэрэв намайг огцрох шаардлагатай гэж үзсэн хэвээр байгаа бол би энэ сарын сүүлээр албан үүргээ хүлээлгэн өгөх болно. Албан үүргээ хүлээлгэн өгөхөөс өмнө эзэн хаандаа хүндэтгэл үзүүлэхийг минь зөвшөөрнө үү” гэсэн олны анхаарлыг ихэд татсан юм. Харин Япон улсын www.asahi.com сайтад “Төгсгөл ойрхон байна: Нөхцөл байдалтай Наото Зан танилцаад ийнхүү бууж өгч байна” гэсэн байв. Өмнө нь ч BBC агентлагаар “Японы цацрагт идэвхт бодисын хэмжээг япончууд дэлхий нийтээс нууж байна” гэх мэдээллүүд цацагдаж байсан.

Өнгөрсөн мягмар гарагт Либерал ардчилсан намын зарим гишүүдтэй Наото Кан уулзаж дараа дараагийн хийх ёстой зүйлүүдийг зөвлөжээ. Тэрбээр үндсэн гурван зүйл хийх ёстойг анхааруулж, дараа дараагийн Ерөнхий сайдад зурвас үлдээсэн талаар дурджээ.

ОХУ-ын Москва хотын Кремьлээс “Япон улсын Ерөнхий сайдад амжилт хүсэж байна” утга бүхий цахим захидал илгээсэн талаар Ерөнхий сайдын нарийн бичгийн дарга хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн.

Сэргээн босголтыг хурдан хугацаанд хийж, ард түмнээ хүнд хэцүү байдлаас гаргахад нөлөөлөхүйц сайн албан үүргээ гүйцэтгээгүй гэх шалтгаан түүнийг татан буулгаж байгаатай холбоотой талаар CNN агентлагийн сэтгүүлч Йоко Вакатсуки бичжээ.

Харин түүний хэвлэлийн төлөөлөгч “Засгийн газрын өөрчилнө гэдэг чинь бүхэлдээ Япон улсыг өөрчилнө гэсэн үг биш. Аливаа зүйлд алдаж онох энүүхэнд. Харин энэ бүхэн ганц хүний буруугаас болж өдий хүртэл сунжирсан хэрэг биш гэдгийг мэдэгдэж байна” гэжээ.

Япон улсын хувьд цаг баримтлах нь хамгийн эхэнд тавигддаг зүйл гэж хэлж болно. Тэдний хувьд хором бүр юунаас ч үнэтэй. Хэрэв ам гараад хугацаандаа амжуулж чадаагүй бол хамаг бурууг өөртөө л тохдог ухамсартай хүмүүс. Үүний жишгээр Ерөнхий сайд Наото Кан огцрох нь тодорхой болж байгаа нь өөрт нь ч нэр хүндтэй талаар ажиглагчид дүгнэж байв. Их Британы “The Times”-ийн шинэхэн дугаарт Наото Каныг Олон улсын валютын сангийн экс тэргүүн Штраус Каннтай харьцуулсан нийт­лэл бичжээ. Уг нийтлэлд “Японд болсон газар хөдлөлтийн дараа ард түмнээ гудамжинд байлгаж байгаа Наото Кан өөрийн чигчий хуруугаа тайрхад бэлэн байхад зочид буудлын үйлчлэгч бүсгүйг хүчирхийлэх гэж оролдсон Доминик Штраус Канн эрх чөлөөтэй коктэйль шимэн далайгаар аялж явна” гэжээ. Олон улсад Япон улсын Ерөнхий сайдыг тэнгэрт тултал магтаж байгаа нь түүнийг ямар хүн гэдгийг харуулж байгаа болов уу.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж