Ньюс хөтөч: Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2018.01.24-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн өдөр

Ньюс хөтөч: Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн өдөр

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 41-43 градус, бусад хэсгээр 36-38 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

2015.01.24 Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэв. Энэ өдөр Монголд шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад,178 нь эх орондоо төрсөн ба эдгээр хүүхдүүдээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт амаржсан Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охиныг Монгол Улсын 3 сая дахь иргэнээр тодруулсан юм.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гурван сая дахь иргэнд Монголжин нэр хайрлав. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу 3 сая дахь иргэнийг хоёр өрөө байр буюу тэнцэх хэмжээний урамшуулал, тэтгэмжээр мялааж, түүнтэй цаг, минут, секундын хувьд хамгийн ойр төрсөн 29 хүүхдийг тодруулж, тусгай тэтгэмж, урамшуулал олгов.

2018 оны нэгдүгээр сарын 24-ний байдлаар Монгол улсад 3 настай 81.298 хүүхэд байгаагийн 41.733 нь эрэгтэй, 39.565 нь эмэгтэй хүүхэд байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • ‘Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш удирдлага болон бусад ажилтны ёс зүйн дүрэм’, ‘Тогтвортой хөгжил-Боловсрол’ сэдэвт сургуулийн өмнөх боловсролын ажилтнуудаас гарсан зөвлөмжийг хэлэлцэнэ. Хэлэлцүүлэг МҮЭХ-ны хурлын танхимд болно.
  • Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны анхдугаар хурал болно.

10.00

  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг солих тухай, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн Ажлын хэсэг өөрчлөн байгуулах тухай зэрэг асуудал хэлэлцэнэ.
  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаантай. НИТХ-ын Төлөөлөгчдийн Хурлын хороодын бүтцийн өөрчлөлт, Шүд, эрүү нүүрний төвийн барилгын хөрөнгийг шийдвэрлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
  • Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 16 -19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Уг хурлыг зохион байгуулах удирдах зөвлөл, ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болно.
  • Швейцарийн хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд СХЗГ-ын Үнэт металлын сорьцын хяналтын газарт Аналитик жин хүлээлгэн өгөх арга хэмжээ Стандарт, хэмжил зүйн газрын 3-р байранд (Дулааны 3-р цахилгаан станцын баруун урд талд) болно. Энэхүү аналитик жинг ашигласнаар алтны шинжилгээний үр дүн гарах хугацаа тодорхой хэмжээгээр богиносох болон шинжилгээний үр дүн найдвартай үнэн зөв гарахад нөлөөлөх аж.
  • Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр шүйцэтгэх ерөнхий газартай хамтран “СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ ТУХАЙ” хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
  • БСШУСЯ-ны энэ сарын 25-27-ний өдрүүдэд болох ‘Тогтвортой хөгжил-Дээд боловсрол’ үндэсний зөвлөгөөний талаар БСШУСЯ-ны 401 тоотод мэдээлэл хийнэ. БСШУСЯ-ны дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс оролцоно.
  • "Цодгор хүү-2018" шатрын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэмцээн нэгдүгээр сарын 24-26-ны хооронд үргэлжилнэ.

11.00

  • НЗДТГ, Улаанбаатар худалдааны танхимтай хамтран энэ сарын 29-нд ‘Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018’ бизнес чуулга уулзалт зохион байгуулах талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал  "THE BLUE SKY" зочид буудлын ТОПАЗ танхимд болно.

12.00

  • “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд болно.

18.00

  • Уран барималч Н.Сүхбүрэнгийн ‘Төөрсөн сүүдэр’ баримлын үзэсгэлэн ‘Улаан гэр’ галерейд нээгдэнэ.

ТАНД СОНИРХУУЛАХ ЭВЕНТ

  • "Скай резорт" цанын баазаас "Улирлын тасалбар ба Эрхийн бичиг" хөтөлбөрийг өнөөдрөөс зарлаж байна.  Улирлын тасалбартай болсноор цанын улиралд нийтдээ 120 өдрийн турш хүссэнээрээ, цагийн хязгааргүй цана эсвэл боардаар гулгах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж