"Мишээл" -д шинээр ирсэн онцлох 4 ажлын сандалтай танилцах уу?

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

"Мишээл" -д шинээр ирсэн онцлох 4 ажлын сандалтай танилцах уу?

"Мишээл" -д шинээр ирсэн онцлох 4 ажлын сандалтай танилцах уу?

Үр бүтээлтэй ажил гүйцэтгэхэд таны ажлын сандал маш чухал үүрэгтэйг та мэдэх үү? Биед эвтэйхэн, яг л өөрийн тань таалалд нийцэх сандлыг та хаанаас хайдаг вэ? Яг одоо таны сууж буй сандал танд эвтэйхэн санагддаг уу? Эсвэл таныг ядрааж байна уу? Мишээл тавилгын их дэлгүүрт 2018 онд шинээр ирсэн албаны сандлыг танд танилцуулж байна.

Өдрийн дийлэнх цагийг өнгөрүүлдэг сандлаа сонгохдоо та орчин үеийн технологийн дэвшил, чанар, үнэ, ажил хийхэд танд саад болохгүй байх зэрэг бүхий л талыг нь харж сонгоно гэдэгт итгэлтэй байна. Монголын хамгийн том тавилгын их дэлгүүр Мишээл таныг урьж байна.

  1. ХҮНИЙ БИЕД ТӨГС НИЙЦЭХ БҮРЭН САТУРКАН САНДАЛ

BSB тавилгын дэлгүүрт шинээр ирсэн оффис сандлыг танилцуулж байна. Мишээл тавилгын их дэлгүүрийн D-13 лангуунд 379,900 төгрөгөөр тус сандал борлуулагдаж байна. Онцлог: Бүрэн сатурк, өндөр, гар, хүзүүний түшлэгүүд г.м бүрэн тохируулгатай, өнгөний сонголттой, дугуйтай, чанартай.

 

  1. ЭРҮҮЛ МЭНДЭД НИЙЦЭХ ЦЭВЭР АРЬСАН САНДАЛ

BSB тавилгын дэлгүүрт мөн л шинээр ирсэн арьсан сандлыг танилцуулж байна. Тус сандал нь цэвэр арьсаар хийгдсэн учир чийг татаж хөлөргөхгүй тул таныг тухтай ажлаа хийхэд таны хамгийн сайн сонголт байх болно. Нуруу амраагчтай, дугуйтай, өндөр намыг тохируулах боломжтой, тоноглол нь бүтэн никель бөгөөд өнгөө алдахгүй чанартай байдаг. Мишээл тавилгын их дэлгүүрийн D-13 тасагт тус сандал 1,569,900 төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

  1. 360 ГРАДУС БҮТЭН ЭРГЭДЭГ ХУРЛЫН САНДАЛ

Мишээл тавилгын их дэлгүүрийн E-24 тасагт байрлах “UBOS” тавилгын дэлгүүрт цоо шинээр ирсэн хурлын эргэдэг сандлыг танилцуулж байна. Өнгөний сонголт хар, цайвар шаргал. 120 кг-н даацтай, цэвэр арьсан, хурлын зориулалттай боловч бүтэн эргэдэг, хүн босоод явахад буцаж эргэн эхний байрлалдаа буцдаг тус шинэлэг  сандалны үнэ 387,800-с хямдран 367,800 төгрөгөөр борлуулагдаж байна.

 

  1. БҮРЭН ТОХИРУУЛГАТАЙ СҮПЕР САНДАЛ

Мишээл тавилгын их дэлгүүрийн E-24 тоот тасагт байрлах UBOS тавилгын дэлгүүрт шинээр борлуулагдаж байгаа супер сандлыг танилцуулж байна. Хар цайвар шаргал өнгөний сонголттой, бүрэн арьсан тус сандал 637,800 төгрөг болж хямдарсан байна. Дэр тохируулгатай, нуруу амраагчтай, бүрэн эргэдэг, дугуйтай тус сандал нь таны биед бүрэн нийцэхээс гадна, 120 кг-н даацтай юм.

Энд зөвхөн 2018 онд ирсэн шинэ сандалнуудыг танилцуулсан бөгөөд шинэ бараа бүтээгдэхүүнүүд Мишээл тавилгын их дэлгүүрт өдөр бүр шинээр ирсээр байна.

Таны хамгийн сайн сонголт Мишээл тавилгын их дэлгүүр байна гэдэгт бид итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7555-7711

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж