Хятадын Жилинь мужийн Тонхуа хотод 100.6 метр мөсөн тавцангийн нээлт нэгдүгээр сарын 20-нд болжээ. Ингэснээр энэ нь дэлхийн хамгийн урт мөсөөр бүтсэн тавцан болон Гиннесийн дээд амжилтыг шинэчилсэн байна. Энэхүү мөсөн тавцанг хийхдээ бүхэлд нь зөвхөн байгалийн мөс ашигласан бөгөөд ямар ч наалдуулах болон элдэв төрлийн химийн бодис хэрэглээгүй аж.
Түүнчлэн өдгөө тус тавцанг жуулчдад зориулсан дарсны амталгаанд ашиглаж байгаа аж.
Эх сурвалж: CCTV