Гэрэл зургийн музей бүхий кофены газар

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

Гэрэл зургийн музей бүхий кофены газар

Гэрэл зургийн музей бүхий кофены газар

Хятадын Ланьжоу хотын Аньнин дүүрэгт нэгэн онцгой кофены газар нээгджээ. Гэхдээ энд ирдэг хүмүүсийн гол зорилго нь кофе уух бус, харин тус кофены газрын ханаар өрж тавьсан 100 гаруй хуучны гэрэл зургийн аппаратуудыг сонирхох юм.

“Энэ бол үнэндээ хуучны гэрэл зургийн аппаратын музейн зэрэгцээ кофены газар. Манай өвөө болон аавын, бас миний хэдэн арван жилийн турш цуглуулсан гэрэл зургийн аппаратууд энд байгаа. Би гэрэл зураг авах дуртай хүмүүсийн үзэл бодлоо солилцдог газар байгуулахыг хүссэн” хэмээн тус газрын эзэн Гэ Жянь ярьжээ.

Тэрбээр гурван жилийн өмнө их сургуулиа төгсөн, өөрийнхөө бизнесийг эхлүүлэхээр шийдэн нутагтаа ирсэн байна. Гэр бүлийнхээ гурван үеэр цуглуулсан 400 гаруй төрлийн хуучны аппаратыг хараад гэрэл зургийн аппаратын музей бүхий кофены газрынхаа тулгийн чулууг тавьж эхэлжээ. Өдгөө Гэ Жянийн кофены газар байгуулагдан, үйлчилгээ явуулаад удаагүй ч аль хэдийн гэрэл зураг сонирхдог хүмүүсийн зорьж очдог газар болсон аж.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж