Дипломат харилцааг билэгдсэн хөшөө

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

Дипломат харилцааг билэгдсэн хөшөө

Дипломат харилцааг билэгдсэн хөшөө

Их Британи улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна.

Хоёр орны ардчилсан дипломат харилцааны билэг тэмдэг болгон Сүхбаатарын талбайд Британийн парламентын ордон, Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урласныг өнөөдөр /2018.01.23/ хотын захиргаанд хүлээлгэн өгөх ёслол боллоо. 

Хөшөөг Их Британи улсаас Монгол Улсад суугаа Цог жавхлант хатан хааны Элчин сайд Катрин Арнолд хүлээлгэн өгөв.

Мөсөн баримлыг  Их Британийн Элчин сайдын яамны захиалгаар барималч Ц.Батмөнх урлажээ. 

Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Их Британи Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Катрин Арнолд болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж