Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Хийморь далласан аялгуу” хэмээх бөхчүүд оролцдог урлагийн тоглолт бий. Уламжлал болсон гэж болох уг тоглолтыг энэ жил дахин зохион байгуулж, дараах бөхчүүд хоёрдугаар сарын 2-нд ая дуугаа өргөхөөр болжээ.
“Монгол бөхийн өргөө”-ний 20 жилийн ойд зориулсан бөхчүүдийн урлагийн тоглолтод сайхан дуулдгаараа алдартай улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага А.Бямбажав, О.Хангай, улсын начин И.Ёндонсамбуу, С.Эрхэмбаяр, Д.Лхагвадорж, С.Багахүү, Э.Даш, аймгийн заан Г.Батцэрэн нарын бөхчүүд оролцох юм байна.
Б.ЭНХ