Н.Оюундарь О.Баасанхүүг орлох гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

Н.Оюундарь О.Баасанхүүг орлох гэж үзэв

Н.Оюундарь О.Баасанхүүг орлох гэж үзэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2018.01.23/ хуралдлаа. Хуралдаанаар Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь Байнгын хорооны хуралд идэвхтэй оролцсон бөгөөд тэрбээр хуулийн төсөл бүр дээрээс асуулт асуусан юм. Ингэхдээ тэрбээр “би О.Баасанхүүг орлож байна” хэмээн хошигноод амжив. 

О.Баасанхүү бол чуулган болоод Байнгын хороон дээр нэлээд идэвхтэй асуулт асууж, үг хэлдэг гишүүдийн нэг. Тэр утгаараа зарим гишүүд түүнийг хэтэрхий их ярьдаг хэмээн шүүмжилдэг. Харин Н.Оюундарь гишүүн өнөөдөр О.Баасанхүү гишүүнээс дутахааргүй олон асуулт тавьсан нь ийн хошигноход хүргэсэн бололтой. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж