Японы нэгэн цанын баазад цасан нуранги үүссэнээс нэг хүн сураггүй болсон талаар мэдээлжээ. Цасан нуранги тэндхийн галт уул идэвхжсэнээс үүдэлтэй байж болзошгүй гэнэ.
Гунма мужийн төв Кусацугийн орчимд болсон цасан нурангийн улмаас хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн байна. Цасан нурангиас гурван хүний амийг аварсан талаар Японы хэвлэлүүд мэдээлсэн байна.
Хотын эрх баригчид цасан нуранги үүсэх үеэр тэндхийн галт уул идэвхжсэн тухай мэдэгдсэн байна. Гэвч галт уулын идэвхжил, цасны нуралттай холбоотой эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.
Японы цаг уурын судалгааны агентлагийн мэргэжилтэн хэлэхдээ ‘Хэд хэдэн хэмжилт явуулсны дүнд галт уул, цасны нуралтад холбоотой эсэхийг тогтооно. Одоогоор бид хэмжилт явуулж байна” гэжээ.
Дээрх болсон хэрэг явдалтай уялдуулан мужийн эрх баригчид иргэдийг түр хугацаанд ууланд авирахгүй байхыг анхааруулжээ. Цасны нуралтаас болж, дор хаяж 15 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний дөрөв нь гондола завиар аялж явжээ.
Эх сурвалж: BBC