“The Voice of Mongolia” шоуны содон оролцогч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

“The Voice of Mongolia” шоуны содон оролцогч хэн бэ?

“The Voice of Mongolia” шоуны содон оролцогч хэн бэ?

               

“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр “Монгол HD” телевизийн уран бүтээлчид бэлтгэн, үзэгчдэд хүргэж байгаа.  Анхны дугаараа өнгөрсөн ням / .01.21/  гаригт цацсан бөгөөд шоуны оролцогчид, шүүгчид зохион байгуулагчдын талаар үзэгчид ам сайтай байгаа юм.

“The Voice of Mongolia” шоуны эхний дугаарын содон оролцогчдын нэг, дөрвөн шүүгчийг эргэж хартал  нь доргиож чадсан залуу бол яах аргагүй Г.Мөнх-Эрдэнэ байлаа. Тэрбээр UBS телевизийн уран бүтээлчдийн  зохион байгуулсан “My Voice’ /2015/, “Universe Best Songs’ /2016/ гэх мэт уралдаан тэмцээнд амжилттай  оролцож байсан бол энэ удаа “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг зорин  иржээ.

Түүнийг үнэхээр мэдрэмжтэй, сэтгэл зүрхнээсээ дуулсан гэдгийг шүүгчид онцолсон. Харин түүнийг дэмжих охид бүсгүйчүүд их байгаа бөгөөд аль хэдийн цахим хуудаснаа түүний фен хуудас нээгдээд амжсан байна.

э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж