“Жив жив” нэвтрүүлэг шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.23-нд нийтлэгдсэн

“Жив жив” нэвтрүүлэг шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирлээ

“Жив жив” нэвтрүүлэг шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирлээ

Засгийн газрын 2014 оны 252 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд зориулсан танин мэдэхүйн телевизийн уран бүтээлийг дэмжих зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Үндэсний олон нийтийн телевизтэй хамтран “Болжмор”-ын цаг “Жив Жив” нэвтрүүлгийг бага насны хүүхдүүдэд зориулан ахин явуулж эхэллээ.

Монгол хүүхдүүдийн хамгийн анхны баатар “Болжмор” нэвтрүүлэг нь телевизийн урлаг үүсч хөгжихтэй зэрэгцэн тавин жилийн өмнө цацагдаж байгаад хэсэг хугацаанд завсарласан байдаг.

Харин энэ удаад хүүхдүүдийн үзэх дуртай нэвтрүүлэг ахин үзэгчдэд хүрч 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн долоо хоног бүр давталттайгаар цацагдаж эхэлсэн бөгөөд цаашид амжилттай үргэлжилж бага насны хүүхдүүдийн хүмүүжил, танин мэдэхүй, гоо зүйд эерэг нөлөө үзүүлэх нэвтрүүлэг байх болно.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж