Охин нь ээжийнхээ амийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Охин нь ээжийнхээ амийг хөнөөжээ

Нийслэлийн Цагдаагийн газарт өнгөрсөн  шөнө буюу наймдугаар сарын 11-12-нд шилжих шөнө иргэд, байгууллагаас 749 дуудлага ирж, гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг бүртгэн, 37-гийнх нь эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. Гарсан гэмт хэргийг зүйчилбэл хулгай найм, бусдын биед гэмтэл учруулсан, танхайн хэрэг тус бүр гурав,  зам тээврийн 14 хэрэг бүртгэгдсэн байна. Осол 31 бүртгэгдэж 15 иргэн хүнд, хөнгөн бэртэл авч эмнэлэгт хүргэгджээ. Мөн энэ шөнө 70 гаруй настай ээжийгээ зодож гэмтээн, амийг нь хөнөөсөн хэрэг Сүхбаатар дүүрэгт гарсан байна. Талийгаач тус дүүргийн 18 дугаар хороонд амьдардаг 72 настай Ч гэдэг хүн байжээ. Уг хэргийн талаарх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгсөн аж. Талийгаачийг төрсөн охин нь болох 51 настай Д гэгч нь олон удаа цохиж,  дэвсэн, зодож амь насыг нь хохироосон болохыг цагдаагийн байгууллага тогтоожээ. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн хавирга, далны ясны хугарсан байсан гэнэ. Сэжигтэн этгээдийг саатуулаад байгаа бөгөөд уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж