Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн форум энэ удаа “Хуваагдсан дэлхий ертөнцийн ирээдүйг хамтдаа бүтээх нь” сэдвийн дор өнөөдөр (2018.01.23) Швейцарийн Давос хотод эхэлнэ.
Зорилго нь дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагч нөлөө бүхий эрхмүүдийг нэгэн зэрэг урьж, учирч буй бэрхшээл саадыг хамтын хүчээр шийдэх юм.
Дэлхийн эдийн засгийн форумд энэ жил АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Германы Канцлер Ангела Меркел, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард, “J.P. Morgan”-ы гүйцэтгэх захирал Жэймс Даймон, Голдман сакс группын гүйцэтгэх захирал Ллойд Бланкфейн зэрэг дэлхийн улс орны удирдагч, банк санхүү, бизнесийн байгууллагын тэргүүн, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэд, шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 2,500 зочид, төлөөлөгчид хүрэлцэн очих ажээ.
2018 оны Дэлхийн эдийн засгийн форум албан ёсны мэдэгдэлдээ ‘дэлхийн улс орнуудын улс төр, эдийн засаг, нийгмийн асар өргөн хүрээтэй, зөрчил, маргаантай асуудлын үр дагавар нь дэлхийн өнцөг булан бүрт геополитикийн хуваагдал бий болгож байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн гурван салбар дахь геополитикийн задрал хуваагдлыг дүгнэн авч хэлэлцэхэд энэ удаагийн чуулга уулзалтын оролцогчид гол анхаарлаа хандуулна. Улс төр, эдийн засаг, нийгмийн шалтгаанаас бий болсон геополитикийн задрал хуваагдлыг зогсоохын тулд шийдвэрлэх, арга хэмжээ авах шаардлага дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаад байна. Дэлхийн эдийн засгийн 48 дахь удаагийн чуулга уулзалт илүү сайхан ирээдүйг цогцлоохын төлөө оролцогчдыг санал бодлоо хуваалцаж, хэлэлцэх боломж олгодог” гэжээ.
“Томчууд” ба том асуудлууд
Өмнөх чуулга уулзалтуудын жишгээр 2018 оны дэлхийн эдийн засгийн форумд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Ангела Меркел нарын томчууд оролцохоо мэдэгдсэн.
Дэлхийн эдийн засгийн форумд нөлөө бүхий улс орнуудын тэргүүний оролцоо өндөр байх нь даяарчлал, чөлөөт худалдаа зэрэг олон улс байр сууриа нэгтгэж, хамтран ажиллахад саад бэрхшээл олон тулгардаг асуудлаар тэдгээр удирдагч, бизнесменүүд нэг нэгнээ хүлээцтэй сонсоход эерэгээр нөлөөлнө хэмээн зохион байгуулагчид үздэг.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Давосын Дэлхийн эдийн засгийн форумд оролцох тухай мэдэгдэхэд олон хүн гайхан хүлээж авсан юм. Сүүлд 2000 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байжээ. Чуулга уулзалтад оролцогчид санал нийлсэн ч, нийлээгүй ч Трамп өөрийнхөө “Америк нэгдүгээрт” бодлогоо сурталчилж, даяарчлалыг эсэргүүцсэн зүйлээ ярьж магадгүй гэж зохион байгуулагчид таамаглаж байгаа аж. Гэвч дэлхийн нөлөө бүхий удирдагчид, элитүүдийн хамтын ажиллагаа, хичээл зүтгэлийг Трамп үгүйсгэж чадахгүй нь тодорхой юм.
Нөгөө талаар дэлхийн улс орнууд 2018 онд эдийн засгийн тун таагүй нөхцөл байдал руу орж буй ажээ. Олон Улсын Валютын Сангийн таамаглаж буйгаар дэлхийн эдийн засгийн өсөлт 3.7 хувьтай байх гэнэ.
Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Швабын цохон тэмдэглэснээр эдийн засгийн 3.7 хувийн өсөлт зарим улс орнуудын хувьд тун таагүй үр дагавар авчирч магадгүй.
Клаус Шваб форумын албан ёсны мэдэгдэлд ‘Дэлхийн шавхагдах нөөцийг хадгалан хамгаалж, эдийн засгийн өсөлтийг хангахад улс орнууд хамтран ажиллаж, саналаа нэгтгэж чадахгүй байгаагаас олон салбарт эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Эхний ээлжинд бидний хийх ёстой зүйл бол явцуу ашиг сонирхолд тулгуурлаагүй, хүн төрөлхтөний төлөө нэг л зорилгын төлөө хамтын ажиллагааны шинэ загваруудыг боловсруулах юм” гэжээ.
Зочин 2018-01-22 202.9.43.193
Эсгий хийх газар хуухэд нохой хэрэггуйээ гэж угтэй дээ манай Тарвага олон жил очиж гошгорч улсын менге санг ч мен ч их урсэн дээ ер бидэнд хамаагуй юм их байгаа юм болгонд очиж навсагнахгуй байх нь л зев дее
Зочин 2018-01-22 103.57.95.92
ZUGAA TSENGELIIN TOLOO BISH ENH TAIVNII TOLOO TSERGUUD ZOGSOH
ШОУ 2018-01-22 202.179.26.194
ЖЕНКО ОЧИЖ ОХИНООРОО ЦЭЦЭГ БАРИУЛАН УГТУУЛЖ ШОУДААГҮЙ ЮМ УУ?
Зочин 2018-01-22 203.91.115.41
энэ сайт д бүртгүүлээд өдөрт 300$ олж болж байна. http://bit.ly/2rrfpjJ ороод бүртгүүлээд боллоо. өдөрт 3 цаг суухад болно
Зочин 2018-01-22 203.91.115.41
энэ сайт д бүртгүүлээд өдөрт 300$ олж болж байна. http://bit.ly/2rrfpjJ ороод бүртгүүлээд боллоо. өдөрт 3 цаг суухад болно
мангар 2018-01-22 202.9.42.179
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр Өрний тулам МУ-ыг тэнд очвол тэр томчуул өрөөсөн нүднийхээ булангаар ч харахгүй. 3-4 жил Элбэг хэдэн бүжигчин аваачиж олны алиалагч болж олон зуун мян доллор үрэн таран хийсэн дээ. өрөн дээр өр хийж…. Жэнко арай тэгэхгүй байх.
Зочин 2018-01-22
Танай сайт "хуурамч мэдээ vs хэвлэлийн эрх чөлөө" гэсэн сүрхий эрх чөлөө ярьж фэйк ньюстэй тэмцээд байгаа юм бол АСЕМаас бөөн мөнгө орж ирнэ гэж худал мэдээ цацсан болон зохион байгуулсан хүмүүсээс сэтгүүл зүйн үндсэн үүргээ биелүүлж эрэн сурвалжлаачээ. фэйкньюс.мн сайт гуай!
zochin 2018-01-22 103.26.193.236
Elbegdorj alga. Ih durtai sh dee. Zaaval President oroltsono gesen durem baihgui uulzalt yum sh dee.