Солонгос теннисчин дахин шуугиан тарив

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Солонгос теннисчин дахин шуугиан тарив

Солонгос теннисчин дахин шуугиан тарив

Талбайн теннисний энэ оны эхний “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо болж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд БНСУ-ын теннисчин Жон Хён үлдэж, дахин шуугиан тарилаа. Тэрбээр өчигдөр Сербийн алдарт теннисчин Новак Жоковичийг гурван үеийн турш 7:6, 7:5, 7:6-аар хожиж, хагас шигшээд тоглох эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. 

Энэ жил 21 настай солонгос тоглогч өмнөх даваанд ОХУ-ын тамирчин Д.Медведев, Германы А.Зверев нарыг хожсон. Өнгөрөгч бямба гаригт Зверевтэй тоглохдоо таван сет өрсөлдөж, ялалт авсан юм. Тэгвэл тэр өчигдөр алдарт Жоковичийг гурван үе үргэлжилсэн тоглолтод буулган авснаар шөвгийн наймд үлдлээ. Энэхүү тоглолт гурван цаг 21 минут үргэлжилсэн. 

“Их дуулга”-д оргил амжилт үзүүлээд байгаа Жон Хёныг дараагийн тойрогт АНУ-ын Теннс Сандрен хүлээж байна. Хэрвээ тэрбээр түүнийг хожиж чадвал хагас шигшээд үлдэж, Швейцарийн Рожер Федерер, Чехийн Томаш Бердынх нарын аль хожсонтой нь тоглох юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж