“Мөнгөн өвөл” өдөрлөг амжилттай зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

“Мөнгөн өвөл” өдөрлөг амжилттай зохион байгууллаа

“Мөнгөн өвөл” өдөрлөг амжилттай зохион байгууллаа

Замын цагдаагийн албаны харьяа нэгжийн алба хаагч, ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг албаны үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулан тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор “МӨНГӨН ӨВӨЛ” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн “Найман шарга” амралт, жуулчны баазад явагдсан бөгөөд нийт 370 гаруй алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд оролцож 6 төрлийн спортын тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин нэг өдрийг хөгжилдөж өнгөрөөлөө.

Тэмцээний нийлбэр оноогоор тус тэмцээний

ТЭРГҮҮН БАЙР: Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг,
ДЭД БАЙР: Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг,
ГУРАВДУГААР БАЙР: Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг тус тус эзлэн амжилттай оролцлоо гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж