ХОТЫН ЦАГ АГААР
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 41-43 градус, бусад хэсгээр 36-38 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00
- Азийн хөгжлийн банкны Хувийн салбарын үйл ажиллагаа хариуцдаг газраас зохион байгуулж буй хувийн хэвшлийн компаниудад зориулсан семинар "Туушин" зочид буудлын Соёмбо танхимд (5 давхарт) болно. Азийн хөгжлийн банкнаас хувийн салбарт олгодог санхүүгийн бүтээгдэхүүнүүд, санхүүжилтийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулах уг семинарыг Хувийн салбарын үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Майкл Барроу удирдан явуулна.
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн урилгаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын төлөөллөгчид манай улсад айлчилж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн яамны А танхимд Эрүүл мэндийн даатгалын талаарх салбар хоорондын уулзалтыг зохион байгуулна.
11.30
- ШӨХТГазрын дарга асан Д.Мөнхтөр “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00
- МҮЭХ-оос МҮЭХ -ны байранд шуурхай мэдээлэл хийнэ.
ТӨРИЙН ОРДОНД
09.00
- Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хурлаар Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.
10.00
- Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд /Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдааны дараа/ болно. Хэлэлцэх асуудал:
- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
14.00
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хурлаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэнэ.
ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ
10.00
- Dreamcatcher буюу зүүд манагч хийх сургалтыг ‘Цэнхэр мод’ төвөөс зохион байгуулна.