Энэ жилийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүний тоо 2000 оноос хойш хамгийн их болсныг шинжээчид онцолж байна. Энэ нь нэр дэвших хүсэлтээ бүртгүүлэхийн тулд цуглуулах дэмжигчдийн гарын үсэгт тавигдах шаардлага сул байгаатай холбоотой байж магадгүй хэмээн Иргэний санаачилгын хорооны тайланд дурджээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор 2017 оны арванхоёрдугаар сарын 18-нд эхэлснээс хойш 70 гаруй иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтээ илэрхийлэн, холбогдох материалаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн юм. Үүний 46 нь бие даан нэр дэвших хүсэлтэй илэрхийлсэн бол 24 нь улс төрийн аль нэг намыг төлөөлсөн байжээ.
Ирсэн материалуудтай танилцсаны эцэст эхний ээлжинд 36 нэр дэвшигчийн материал шаардлага хангасан, харин үүнээс дахин шигшиж, 17 нэр дэвшигчийн материалыг эцсийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч дууссан. Энэ 17-гийн хоёр нь бие даагч, 15 нь улс төрийн намыг төлөөлж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ