Визний зөрчилтэй гадаад иргэдийг албадан гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Визний зөрчилтэй гадаад иргэдийг албадан гаргалаа

Визний зөрчилтэй гадаад иргэдийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, гадаад иргэдийн баримт бичигт хяналт шалгалт хийх ажлыг нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулжээ. 

Уг хяналт шалгалтад  “Оюутолгой”, “М Си Эс интернэйшнл”, “М Си Эс проперти”, “Медика Монголиа”, “Мөнхноён суварга” зэрэг нийт 36 аж ахуйн нэгж, байгууллагын,  49 улсын 449 гадаадын иргэнийг хамруулсан байна.

Энэ үеэр Оюутолгой уурхайн төсөлд ажиллаж байгаа гадаадын иргэдийн бичиг баримтад шалгалт хийх явцад визийн зөрчилтэй 40 орчим гадаад иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогджээ. 

Тиймээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг үндэслэн Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн Тайландын Вант Улсын нэр бүхий 5, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Канад Улсын нэр бүхий 9, Австрали Улсын нэр бүхий 8, АНУ-ын нэр бүхий 10, БНХАУ-ын нэр бүхий 4, ХБНГУ-ын нэр бүхий 1, Шинэ Зеланд Улсын нэр бүхий 1 иргэнийг 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргалаа. 

А.АНИР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж