Мөс цөмөрч, 11 хүн тээвэрлэж явсан фургон машин живжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Мөс цөмөрч, 11 хүн тээвэрлэж явсан фургон машин живжээ

Мөс цөмөрч, 11 хүн тээвэрлэж явсан фургон машин живжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Ханх чиглэлд зорчиж явсан фургон машин өнгөрсөн шөнө /2018.01.22/ Хөвсгөл нууранд осолджээ. Азаар машинд зорчиж явсан 11 хүн бүгд эсэн мэнд гарч чадсан байна. Мөс цөмөрсөн тул машин нуурын гүнд орсон учраас татаж авах боломжгүй болсон гэнэ. 

Фургон  нь Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн машин бөгөөд тус сургуулийн багш нар Мөрөн хотод залуу багш нарын тэмцээнд оролцоод буцаж явжээ.

Иргэд зам товчлох зэрэг хайнга болгоомжгүйн улмаас нууран дээгүүр явах, мөс цөмөрч осолдох тохиолдол гарсаар байгаа аж. Хөвсгөл аймгийн нутагт гол нуурын ус гүйцэд хөлдөөгүй байгаа тул иргэдийг нууран дээгүүр зорчихгүй байхыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулллаа.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж