Дуучин Б.Наранцогт, Б.Отгончимэг нарын “Сүүн залбирал” цомог худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Наранцогт, Б.Отгончимэг нарын “Сүүн залбирал” цомог худалдаанд гарлаа

Дуучин Б.Наранцогт, Б.Отгончимэг нарын “Сүүн залбирал” цомог худалдаанд гарлаа

Уртын дуучин, дуурийн дуучин мэргэжилтэй эгч дүү гэдгээрээ  олон танигдсан олон сайхан хуучний дуунуудыг амилуулан дуулж  яваа бүсгүйчүүд болох МУСТА Б. Наранцогт , Б.Отгончимэг нар юм. Өнгөрсөн онд анхны хамтарсан бие даасан “Сүүн залбирал” тоглолтоо хийж байсан бол хоёр хоногийн өмнө “Сүүн залбирал” нэртэй шинэхэн цомгоо худалдаанд гаргалаа.

Үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваа дуучин бүсгүйчүүд бол Боржигон овогтой Наранцогт, Отгончимэг нар уртын дууч, поп опера чиглэлээр тус тусын уран бүтээлээ хийж байсан дуучид маань хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тухайлбал, МУГЖ Ч.Чулуунцэцэгийн гарын шавь дуучин Б.Наранцогт ‘Хөгжмийн эгшиг’ дууг сэргээн дуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Харин түүний дүү, ‘CLASSIC GEM’ хамтлагийн дуучин Б.Отгончимэг поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг нэгэн.

Эгч дүүсийн хувьд хуучны дуунуудыг сэргээж, шинэчилж дуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Тэгвэл “Сүүн залбирал” нэртэй шинэ цомгийн баяраа HiFi CD shop-т хийсэн бол дараа нь "Хүннү молл"-д мөн сонсогчидтойгоо уулзжээ. 

Ш.ОЧ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж