Риогийн олимпийн од Пёнчаны цасан замд уралдана

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Риогийн олимпийн од Пёнчаны цасан замд уралдана

Риогийн олимпийн од Пёнчаны цасан замд уралдана

ПИТА ТАУФАТОФУА. Спортын хүрээнийхэн энэ нэрийг төдийлөн сайн мэдэхгүй. Авьяас чадвараа гайхуулсан, алдартай, мундаг тамирчин биш. Гэхдээ тэр Бразилын Рио-де-Жанейро хотод болсон зуны 31 дүгээр олимпийн нээлтийн дараа дэлхий нийтийн танил болсон юм. Булчинлаг биеэ далдуу модны тосоор тосолж, тэгш цагаан шүдээ яралзуулан инээж, цээж нүцгэнээр эх орныхоо тугийг барин жагссан царайлаг залуугийн дүр төрх түүнийг алдаршуулсан билээ.

Пита Тауфатофуа Риогийн олимпод Тонго улсыг төлөөлж таэквондогийн төрөлд өрсөлдөж байсан. Харин одоо ирэх сард БНСУ-ын Пёнчан хотноо болох өвлийн олимпод цанын төрөлд уралдах гэж байна. 

“Риогийн олимпийн дараа би өөрийгөө сорих шинэ зүйлийн эрэлд гарсан. Хамгийн хүнд бэрх спортыг олох нь чухал байсан. Нэг жилийн дотор амжуулж чадлаа” хэмээн Пита ВВС-д ярьжээ.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж