Дуучин Эд Ширан найз бүсгүйдээ сүй тавих санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Дуучин Эд Ширан найз бүсгүйдээ сүй тавих санал тавьжээ

Дуучин Эд Ширан найз бүсгүйдээ сүй тавих санал тавьжээ

               

Их Британийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Эд Ширан найз бүсгүйдээ сүй тавих санал тавьсан тухайгаа өнгөрсөн бямба гаригт инстаграм хуудсандаа бичжээ. Түүний найз бүсгүй Черри Сиборн хоккейн тоглогч байсан гэнэ. Тэд гурван жил үерхсэн бөгөөд ахлах сургуульдаа хамт сурч байжээ. 

Өдгөө 26 настай дуучин Эд Ширан 2017 онд найз бүсгүйдээ зориулан  “Perfect” буюу “Төгс төгөлдөр” хэмээх дууг бичсэн юм. Тэрбээр хөгжмийн салбарт гаргасан амжилтаараа өнгөрсөн жил “Их Британийн эзэнт гүрний одон” гардсан. 

2011 онд гаргаж байсан ‘+’ анхны бие даасан цомог нь түүнд алдар нэр авчирсан гэж болно. 2014 онд гаргасан “Х” нэртэй пянз нь BRIT awards хөгжмийн шагнал гардуулах ёслолоос “Их Британийн шилдэг цомог”-оор шалгарч байсан удаатай.

эх сурвалж:eonline.com

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж