Молоконы лаазаар хийсэн сүлд тойрох сайхан байх уу? | News.MN

Молоконы лаазаар хийсэн сүлд тойрох сайхан байх уу?

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Молоконы лаазаар хийсэн сүлд тойрох сайхан байх уу?

Молоконы лаазаар хийсэн цагаан сүлдийг тойрох сайхан байх уу?

Энэ зуны турш шил шилээ даран үргэлжилсэн аймгуудын ой, даншиг наадмууд олон зүйлийг үнэ цэнгүй болголоо. Улсын наадмын дэвжээнд эр бяраа үздэг идэр залуу, эрэмгий хүчит аварга, арслан, гарьдууд аймаг, сумын наадмын дөрөв, тавын даваанд өнхөрч унаад л. Мөнгөө цүнхэлж ирсэн бөхчүүд хүчтэй гэдэг нь жигтэйхэн. Үүнээс болж монгол бөхийн цол гэдэг ямар ч нэр хүндгүй болж орхилоо. Тэгш ой нь тохиосон бараг бүх аймгийнхан алдартан, суутнуудынхаа хөшөөг босгож, нээлтийг нь хийв. Хөшөө гэдэг нэг талаас урлагийн бүтээл, нөгөө талаас хүндэтгэл, дээдлэлийн хамгийн тод илэрхийлэл. Гэхдээ социалист уралдаан зарласан мэт бие биеэсээ өрсөн шовойлгосон олон хөшөөнөөс он цагийн босго давж үнэ цэнээ мөнхөлж үлдэх нь хэд юм бол доо. Залуу жанжныхаа хөшөөний гарыг нь тайраад аваад явчихдаг, Лениний хөшөө рүү бол будаг цацахаас сийхгүй тийм л хэнэггүй, харалган нь дэндсэн улс шүү дээ бид. Аливаа хөшөөний зэс, гуулийг бол мулт татахдаа сурамгай. Дээр нь эрээчих энүүхэнд. Ийм зангаараа хандаад байх юм бол алдартнаа хөшөөнд мөнхөлнө гэдэг хүндлэл биш доромжлол болох биз. Ер нь Цонжин болдогт сүндэрлэсэн шигийг л хийж чадахгүй юм бол хөшөө босгоно гэж жалгын нэг шавар, шохой овоолоод хэрэггүй биз дээ. Юутай ч энэ жил хөшөөний үнэ цэн уналаа. Уг нь хөшөө, суваргагүйгээр улс орон хөгжихдөө л хөгжинө, наадам даншиг болохдоо л болно шүү дээ. Аливааг хэт туйлшруулан, бие биеэ дууриан хавтгайруулдаг энэхүү монгол зан тухайн зүйлийнхээ үнэ цэнийг ямагт бууруулж байдаг.

Аттила, Чингис, Хубилай, Галдан бошигт гээд эзэн хаад, эцэг дээдсийнхээ нэрийг, Өндөр гэгээнийхээ зохиосон өөрөө тодорсон гэгээ соёмбо үсгээ архины шошгон дээр нааж, баар цэнгээний газрын хогийн саванд хийн, үнэ цэнийг нь шороотой хутгаж санаа нь амарсан. Одоо эзэн Чингис хааны үеэс дээдлэн тахиж ирсэн төрийн есөн хөлт Их цагаан  тугаа мөн дээрхийн араас оруулах нь ээ. Ингэж хэлэхээр Төрийн ордон дахь ёслол хүндэтгэлийн өргөөнд залаатай буй есөн хөлт Их цагаан туганд хэн нэгэн этгээд халдаж, элдэвлэж гэж бүү бодоорой. Монгол төрийн бэлгэ тэмдгийн нэг, есөн хөлт Их цагаан туг эзэн Чингисийн үед хэрхэн онгон дагшин, халдашгүй дархан шүтээн байсан, тэр янзаараа Төрийн ордондоо ихэмсэг, эрхэмсэг заларсаар байгаа. Их цагаан тугийг 1990-ээд онд сэргээн бүтээхдээ маш нарийн дэг жаягийг баримталсан гэдгийг олон нийт зах зухаас нь мэдэх байх аа. Наад зах нь Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы дэл, сүүлээр үйлдсэн билээ. Мөн Их цагаан тугны сууринд Монгол Улсын бүх аймгийн хөрс шорооны дээжийг байрлуулсан гэдэг. Энэ бүхнийг Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасан бий. Уг хуульд төрийн тугийг газар хүргэхийг цээрлэнэ гэсэн заалт ч байдаг. Ийм л эрхэм хүндэтгэлтэй Их цагаан тугаа монгол хүн бүр дээдлэх учиртай. Харин дээдэлнэ гэдэг нь архи, дарсны шошгон дээр зураг хөргийг нь нааж, Холливудын зодоонч эрийн зураг шиг энд тэнд хуулбарлан, хувилан тараахыг лав хэлдэггүй байх. Тэгээд ч төрийн Их цагаан тугийг ингэж аливаа зүйл дээр хавтгайруулан дүрслэхийг Засгийн газрын журмаар зохицуулна гээд хуульчилчихсан байгаа. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн долдугаар бүлгийн 7.23.1-т “Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрслэх журмыг Засгийн газар тогтооно” гэж бий. Тэгэхээр дээдэлж байгаа нь энэ гээд есөн хөлт Их цагаан тугийн зургийг хаа хамаагүй наагаад байж болохгүй нь.

Гэтэл зурж дүрслэх байтугай зорж сийлээд, дууриалган хийгээд байгааг юу гэх вэ. Хууль зөрчсөн үйлдэл үү, аль эсвэл төрийнхөө тугийг дээдэлж байгаа  хүндлэлийн илрэл үү. Би л лав эхнийхэд нь толгой дохино. Хууль, журмаа уншаад үзсэн ч хариу нь тэгж л гарах юм билээ. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн гуравдугаар бүлгийн 3.8.1-ийг үзвээс “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл, сүүлээр, ганц хувь үйлдэнэ” гэж бий. “Ганц хувь үйлдэнэ” гэж ойлгомжтой хэлсэн байгаа биз. Тэгэхээр дээрх хуулийн заалтыг орон нутгийн эрх мэдэлтнүүд ноцтой зөрчиж байгаа ажээ. Яагаад гэвэл аймаг, сум бүр л есөн хөлт Их цагаан тугтай болчихоод байгаа шүү дээ. Сая тэгш ой нь тохиосон арваад аймгийн нэлээд хэд нь есөн хөлт Их цагаан туг наадмын талбайдаа залсан харагдсан. Зарим аймгийнхан ойдоо зориулж ийнхүү Их цагаан туг бүтээлгэсэн тухайгаа дарга нар нь бахархан ярьсан байна лээ. Манай нутгийн тэр гэгч уран дархан есөн хөлт Их цагаан туг бүтээсэн гээд л. Энэ бол бахархал гэхээсээ илүү туйлшрал, хэлбэрдэл. Ганц хувь бүтээнэ гээд хуульчилчихсан төрийн Их цагаан тугаа жалга, дов бүхэнд хатгаад байх нь л дээ, одоо. Нэгэн сумынхан наадмын талбай дээрээ тахир бургасны үзүүрт тарваганы даллуур шиг хэдэн цагаан хялгас унжуулж, молоконы лааз шиг шармал төмрөөр гилбэр, царыг нь хийж тавьчихаад, бөхийн тайлбарлагч нь “Сумын заан тэр есөн хөлт цагаан тугаа тойрлоо” хэмээн их л сүртэй зарлаж байж билээ. Инээд хүрмээр ийм явдал аймгуудын наадмаар бас болсон. Тэрийг нь олон нийт цэнхэр дэлгэцээр хангалттай харсан даа. Аймгийн эрхэм засаг ноёд бургасны үзүүрт хялгас хатгаад л есөн хөлт цагаан туг болчихдог гэж эндүүрцгээсэн бололтой. Тэд наадмын талбайдаа есөн хөлт цагаан туг залчихаад, өөрсдийгөө Чингис хаан мэт сэтгэж суудаг юм болов уу. Энэ бол тун нь хэтэрсэн туйлшрал, бүр хатуу хэлбэл дэмийрэл.

Барилдсан бөх, уралдсан морины тоо, цол, гуншингаараа өрсөлдөж байгаа аймгууд удахгүй хэн нь хамгийн гоё есөн хөлт цагаан туг хийж залах вэ гэдгээрэ өрсөлдөх нь л дээ. Тэгээд аймаг бүр бэлэг дурсгалын зүйл  шиг нэг нэг цагаан тугтай болж аваад санаа нь амрах биз. Ариун нандин зүйл, эрхэм дээд шүтээн гэдэг ганц хувь л байж үнэ цэнжтэй оршдог. Түүнийг хувилаад, олшруулаад тараачих юм бол юу ч биш болно. Эзэн Чингисийн үеэс дээдэлж ирсэн, Монголын нэгдсэн тулгар төрийн Их цагаан туг Төрийн ордонд ганц хувь л байх ёстой. Хууль нь тийм. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг зөрчин Их цагаан тугийг хувилан олшруулан “гэртээ” залж суугаа жалга, довны “чингисүүд”-тэй хариуцлага тооцох бизээ.

Г.Сонинбаяр

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин



0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2011-08-12 202.170.93.10

Saihan bichsen bna Boldog bol Choibalsan Lenin 2-n hushuug l nuraamaar baigaa yum daa

Avatar

Зочин 2011-08-12 203.91.117.4

Сталин байгаагүй бол өмхий х*******н шаахай тэврээд хэвтэж байх байлаа муу нь их ч ганц энэ гавьяаных нь төлөө түүнд алтан хөшөө босгох хэрэгтэй

Avatar

Зочин 2011-08-12 85.125.249.211

Ugaasaa l mongol uls ulaan hudoojson yum bishuu Saya mongol yavlaa haa ch yavsan delguurt ch taxind ch bas televiziin buh suvgaar hudoonii duu yestoi stressdej uhmeer yum bilee Tegeed naadam bolson chin turiin tusheed n bugd feodal huvtsastai yooh Tsonjinboldogiin Gengisiin hushoond ochiloo Haltuurdaad hayaj Davjaa oros morin deer suusan uvliin uvgon l bolson baina lee Ugsuur shat talbai n ali hediin imtreed hemhreed unaj us shalbag haa saigui togtoj baina Negent mungo zarsan yum bol zarsan shig zaraad chanartai hiihgui Tom hemjeendee bish chanartai jijgevtriig hiij boloh l baisan baih Yer n hushoo hend heregtei yum be uher mongolchuudaa

Avatar

Зочин 2011-08-12 208.54.32.238

LeninStalin 2 in khushuuruu yalanguya Stalingin khushuuruu budag tsatsakh ni baitugai sheekh kheregtei Mongolin maani kheden myangan sor bolson uls ornoo gesen khumuusiig alsan uchiraas

Avatar

Зочин 2011-08-12 202.72.243.98

Лениний хөшөө рүү бол будаг цацахаас сийхгүй тийм л хэнэггүй харалган нь дэндсэн улс шүү дээ бид Энэ одоо хэнэггүй учраас будгаа асгах газар байхгүй учраас Лениний хөшөө рүү цацна гэж үү Энэ бол ардчилал эрх чөлөөни илэрхийлэл болохоос хэнэггүйтлиййн илэрхийлэл биш Та юу бичих гээд юу бичиж орхио вэ

Avatar

Зочин 2011-08-12 182.160.0.97

Leninii hoshoog avch hayh heregtei

Avatar

зочин 2011-08-12 124.158.77.175

Монгол улсын 21 аймаг бүгд нэг нэг Эзэн ноёнтой тусдаа тугтай өөртээ эзэрхэг аймагууд болох нь л дээ Төрийн билэг тэмдэгийн тухай хууль зөрчиж байгаагааа мэдэж байгаа царай нэгэнд нь ч алга Уул нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар гээд УИХ-ын гишүүнээр даргалуулсан нэг том байгууллага энэ мэтийг хариуцах ёстой байдаг ш дээ Энэ асуудалтай холбогдуулан ЗГХЭГ даргыг нь огцруулж Төрийн есөн хөлт цагаан тугыг нэг хувь болгож авах нь зөв Харин тэр дов жалгын Чингис-үүд яах вэ аяндаа буруугаа ойлгоод ТУГ-наасаа ичицгээнэ биз

Avatar

Zorigtbaatar 2011-08-12 202.179.20.144

Borluulaltiin manager ajild avna Utas881113890

Avatar

Zorigtbaatar 2011-08-12 202.179.20.144

Borluulaltiin manager ajild avna Utas881113890

Avatar

Zorigtbaatar 2011-08-12 202.179.20.144

Borluulaltiin manager ajild avna Utas881113890

Avatar

mm 2011-08-12 202.179.20.230

ньюсмн ямар удаан уншдаг юм бэ текстэн мэдээлэл чинь бүр 80 жилийн дараа гарах юмаа

Avatar

Зочин 2011-08-12 203.91.117.4

manai mongolchuud yasan ukhaaguy munkhag ard tumen be yu l baina duuriaji bie bieneesee deer garakh gesen utgaguy uildel urgelji khiikh yum ingelee geed altan tcheeji mungun bugstei bolokh bish dee duuriana khuulbarlana geji oyuny khomsdolyn shinji khuuli zurchiji baigaag ni ikh khurlyn darga ni kharchiikhaad tookhchi ugui ai khuurkhii khezee neg khun shig khun uls shig uls bolno doo medekhguy

Avatar

би 2011-08-12 202.72.245.194

үхэр Монголчууд хүн шиг бодож сэтгэж чадахгүй малдаа зүүдэг будагтай төмрийн төлөө үхэлддэг шүү дээ

Avatar

Зочин 2011-08-12 202.179.20.170

Ñàéõàí áàéäàã

Avatar

Зочин 2011-08-12 202.131.228.130

Зөв зөв Төрийн их цагаан туг зөвхөн улсын наадамд л байх нь зөв болов уу

Avatar

ard 2011-08-12 75.95.121.34

ugaasaa mongol hun chuluunii ulgii nutag boljil baina heden zuunii daraa ene heden chuluun hushuu uned oroh baihdaa kontuktorgui avtobus odoohondoo hereggui bolov uu tsag n boloogui humuus uhamsar suugaagui baigaajoloochtoigoo hereldeed jolooch n buun buhamdal boloh baihdaa

Avatar

Зочин 2011-08-12 183.81.169.10

Хятадын кондуктор хэрэглэдэггүй автобус оруулж ирмээр юм
Монголын урдаа барьдаг нийтийн тээврийн сайн компаниудын нэг “Цахилгаан тээвэр” компанийг мэдэхгүй хүн байдаггүй байх Тус компани хотын төвийн цөөнгүй гайгүй чиглэлд автобусаар үйлчилдэг Тэр дундаа ТЭЦ-3 БММЗ 29 чиглэлд явдаг 17-33 УБН чиглэлийн автобусны кондуктор задгай мөнгөгүй яваадаа уурлан 20000 төгрөг өгсөн эмэгтэйд уурлаж олны дунд хэл амаар доромжилсон явдал өнөө өглөө гарчээ Нийтийн тээвэр гээч эрхэм удахгүй шинэчлэгдэж энэ мэтийн адсага шиг ааштай аймшгийн хөгшин авгай нарыг ажиллуулахаа болиулвал таарна Бусдыг хэл амаар доромжлоод болоод байдаг ийм хүмүүст “Цахилгаан тээвэр” компанийн удирдлага Хэсгийн дарга нар хариуцлага тооцох байлгүй Энэ мэтийн соёл боловсролгүй кондукторуудыг халж өөрсдөө зоосон мөнгө төлдөг машинтай автобусыг монголд оруулж ирвэл яасан юм бэ

Avatar

Зочин 2011-08-12 183.81.169.10

Хятадын кондуктор хэрэглэдэггүй автобус оруулж ирмээр юм
Монголын урдаа барьдаг нийтийн тээврийн сайн компаниудын нэг “Цахилгаан тээвэр” компанийг мэдэхгүй хүн байдаггүй байх Тус компани хотын төвийн цөөнгүй гайгүй чиглэлд автобусаар үйлчилдэг Тэр дундаа ТЭЦ-3 БММЗ 29 чиглэлд явдаг 17-33 УБН чиглэлийн автобусны кондуктор задгай мөнгөгүй яваадаа уурлан 20000 төгрөг өгсөн эмэгтэйд уурлаж олны дунд хэл амаар доромжилсон явдал өнөө өглөө гарчээ Нийтийн тээвэр гээч эрхэм удахгүй шинэчлэгдэж энэ мэтийн адсага шиг ааштай аймшгийн хөгшин авгай нарыг ажиллуулахаа болиулвал таарна Бусдыг хэл амаар доромжлоод болоод байдаг ийм хүмүүст “Цахилгаан тээвэр” компанийн удирдлага Хэсгийн дарга нар хариуцлага тооцох байлгүй Энэ мэтийн соёл боловсролгүй кондукторуудыг халж өөрсдөө зоосон мөнгө төлдөг машинтай автобусыг монголд оруулж ирвэл яасан юм бэ

Avatar

tsahilgaan teever companii uilchilgee arai dendnee 2011-08-12 183.81.169.10

Хятадын кондуктор хэрэглэдэггүй автобус оруулж ирмээр юм
Монголын урдаа барьдаг нийтийн тээврийн сайн компаниудын нэг “Цахилгаан тээвэр” компанийг мэдэхгүй хүн байдаггүй байх Тус компани хотын төвийн цөөнгүй гайгүй чиглэлд автобусаар үйлчилдэг Тэр дундаа ТЭЦ-3 БММЗ 29 чиглэлд явдаг 17-33 УБН чиглэлийн автобусны кондуктор задгай мөнгөгүй яваадаа уурлан 20000 төгрөг өгсөн эмэгтэйд уурлаж олны дунд хэл амаар доромжилсон явдал өнөө өглөө гарчээ Нийтийн тээвэр гээч эрхэм удахгүй шинэчлэгдэж энэ мэтийн адсага шиг ааштай аймшгийн хөгшин авгай нарыг ажиллуулахаа болиулвал таарна Бусдыг хэл амаар доромжлоод болоод байдаг ийм хүмүүст “Цахилгаан тээвэр” компанийн удирдлага Хэсгийн дарга нар хариуцлага тооцох байлгүй Энэ мэтийн соёл боловсролгүй кондукторуудыг халж өөрсдөө зоосон мөнгө төлдөг машинтай автобусыг монголд оруулж ирвэл яасан юм бэ

Avatar

Зочин 2011-08-12 180.149.96.89

tm shu setguulch ta yag zuv sedveer bichjee unendee ineedtei hargdj bsn shu aimguud iim tugaar neeree ch yalaa tegd buur burgas laaz geed boddoo

Avatar

Зочин 2011-08-12 116.121.188.72

бичээд л байдаг бичээд л байдаг Үр дүн нь гардаг юм болуу даа зайлуул Ер нь их л янз янзын сэдвээр бичих юм Энэ бичсэн сэдвийн дагуу тэгээд үр дүн болон ач холбогдол нь аль зэрэг байдгийн бол Бичлээ гээд тухайн сэдвийн дагуу ямар нэгэн өөрчлөлт нөлөө нь хэр зэрэг байдаг юм бэдээ Үнэхээр ач холбогдолоо өгч хэн нэгний толгойд тог хийтэл буугаад хэн нэгнийг ялангуяа 76 амьгүй албатуудыг ухааруулдаг бол хамгийн час хийсэн гол үр дүн бол тэр Харин зүгээр уншаад л хаячихдаг нь лав 999 байх даа

Avatar

TH 2011-08-12 202.131.226.194

Zuv zuil bichijee Gekhdee bid ygaad busad uls oron shig urlagin ulgii nutag bish yum aa gekhed uurin uv soyol bolon mongolin tuluu tsokhilokh zurkhtei hiisen buteesen zuiltei khumuusee dursaj khoich uydee uldeej bolokhgui gej 2 Busad oron khushuu buteelig gudamj haa saigui l khiisen bdag sh dee ter ni uuruu khuuhed bagachuud khumuusd urlagin medremjtei uguud zogsokhgui tsaishlaad niigem olon talaar sainaar nuluulsun bdag bid ygaad khiisen buteesen bolgonoo uguisgej muulj bkh ystoi yum ve bid yu ch hiij buteekhgui setgekhgui bolvol yakh ve muu sain ch hiij buteej bna gedeg saikhan zuil

Avatar

Зочин 2011-08-12 203.194.118.78

ovol bolhoor tgeed zud bolloo geed erhleed mailaldatsgaavaa

Avatar

Зочин 2011-08-12 182.160.6.220

UDahgui dornodiin tal dahi hyatadiin gazriin tosnii kompani tsagaan suld tug hiij bas nutgiihand gaihuulnaa

Avatar

хөшөөт сум 2011-08-12 220.255.2.44

дандаа л хөшөө босгох юм нэг мөсөн аймгуудаа хөшөөт нийслэлээ хөшөөт хот гээд нэрлэчихвэл таарнахөшөө мөнгө үйлдвэрлэхгүй шүү дээ хөшөө гэдэг бол өөрийгөө болон хамаатан хамсаатнуудаа мундаг гэж хэлүүлэх гэж хэн нэгэн нь өөрийгөө нөгөөдөө тулган хүлээлгэж буй дарангуйлалын нэг хэлбэрэнэ нь орос монгол ардчилсан солонгос хятад гээд олон оронд хэргэлдэг дарангуллын арга харин эрх чөлөөний хөшөө бол өөрхарин сонгодог урлагийн бүтээлтэй хольж ойлгаж болохгүй жишээ нь грекийн уран баримлууд гм

Avatar

Зочин 2011-08-12 202.131.233.187

Яах аргагүй хөндөх сэдэв байна Аймаг бүр л дуурайлгаж хийгээд л нэг бишээ Хууль гууль болсоныг манай төрийн албан хаагчид эрх биш ухаар ч байгаа байлгүй дээ

Avatar

mongol hun 2011-08-12 202.179.31.242

mash unen yum bichjeeneeree l TV-eer harj baihad ih ev havgui yum hiichihsen baina lee tor zasag ene metiin uvaigui uildliig ter dor ni taslan zogsoohgui toriin tomchuud ni oorsdoo ochood naadamd ni oroltsood angaigaad yavaad baij bolohgui l dee tiim bolohoor l tsaad hodooniihon ni davarch baigaa yum shuu dee uul ni ES EMBOGOR TOR TOMBOGOR gej neg ug baidag sandaa

Avatar

unshigch 2011-08-12 202.9.47.5

ulsiin naadmaas busad gazar 9 holt tug bailgah utgagui shdee

Avatar

Зочин 2011-08-12 180.149.95.150

Yag ynen

Avatar

Зочин 2011-08-12 202.170.65.50

Арго башгид бас туг байгаа

Avatar

Зочин 2011-08-12 202.72.245.146

Наадах чинь үнэн шүү Дорноговь аймаг 80 жилээрээ Есөн хөлт цагаан туг хийж байхаар нь сонирхсон юм Уг нь ганц төрийн ордонд л байлгаж наадмаар цэнгүүлж байх учиртай юм билээ Сууринд нь Монгол улсын бүх аймгийн газар шороооноос хийсэн байх учиртай гээд нилээд юм байсан шүү

Avatar

sun 2011-08-12 122.201.23.226

zaaz yasan demii yum bichdiin tsaana chini ter baitugai l huuli zurchij ard tumend hor yrshigtai zuil heden arvaaraa bhadteriig bich za

Avatar

sds 2011-08-12 202.131.233.59

ЯГ ЗӨВ БҮР ХЭЛ ЗАГАТНААД БАЙСАН ЮМ МОЛКОО Ч БИШ БҮР ПИАВНЫ ЛААЗААР ТӨРИЙН СҮЛДИЙГ МИНЬ ХИЙЖ ДОРОМЖИЛЖ БАЙНА ҮХЭР МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР ТУЙЛШИРДЭГ ТЭНЭГҮҮД ШҮҮ ТӨРИЙНХӨӨ ОРДОНД 1 ОРИГ ХУЛБАР НЬ Л БАЙГ Л ДЭЭ АЙМАГ СУМДЫН НААДАМ ТӨРИЙНХӨӨ ДАЛБААГ Л ОЛИГТОЙ МАНДУУЛБАЛ БАРАВ

Avatar

Зочин 2011-08-12 202.180.218.254

яг үнэн бичсэн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж