У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй боксчид “India Open”-д өрсөлдөхөөр сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй боксчид “India Open”-д өрсөлдөхөөр сонгогджээ

У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй боксчид “India Open”-д өрсөлдөхөөр сонгогджээ

Боксын үндэсний шигшээ баг оны өмнөхөн эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт шилдэг найман боксчдын тэмцээн зохион байгуулж, аваргуудаа тодруулсан. Тиймээс оны эхэнд улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулаагүй. Оны эхнээс бэлтгэлдээ гарсан үндэсний шигшээ багийн тамирчид энэ оны анхны тэмцээндээ оролцох гэж байна. Нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд болох “India Open” олон улсын тэмцээнд Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй 17 тамирчин оролцох аж. 

Шинэ оны анхны олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцох баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн ахлах юм байна. 

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Эрэгтэй

  • 52 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ
  • 56 кг-д Х.Энх-Амар
  • 60 кг-д Б.Мишээлт
  • 64 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ
  • 69 кг-д О.Бямба-Эрдэнэ
  • 75 кг-д Д.Давааням

Эмэгтэй

  • 48 кг-д Л.Алтанцэцэг
  • 51 кг-д О.Жаргалан
  • 57 кг-д М.Намуун
  • 60 кг-д Азийн аварга Т.Болортуул
  • 69 кг-д Э.Эрдэнэтуяа
  • 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцохоор бэлтгэлээ хийж байгаа аж.

“Милан 2009”, “Алмати 2013” ДАШТ болон “Лондон 2012” олимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ оны өмнө рингэндээ дахин гарсан. Тэрбээр энэ жил 36 настай бөгөөд 64 кг-ын жинд өрсөлдөж, шилдэг 8 боксчны тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэн юм.

Боксчдын хувьд энэ жилийн хамгийн том тэмцээн ирэх наймдугаар сард Индонезид болох Азийн наадам байх юм. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж