Цагдаа руу гал нээсэн этгээдийг Төв аймагт саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Цагдаа руу гал нээсэн этгээдийг Төв аймагт саатуулжээ

Цагдаа руу гал нээсэн этгээдийг Төв аймагт саатуулжээ

Цагдаагийн алба хаагчид руу гал нээсэн хэрэг өнгөрөгч амралтын өдрүүдэд гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Баяннуур сумын алба хаагч М 2018 оны нэгдүгээр сарын 20-ны 20 цагийн орчимд “Land Prado-77” маркийн автомашиныг шалгахаар түр саатуулжээ. Жолоочийн мэдээллийг шалгах явцдаа тэрбээр Төв аймаг, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж байсан этгээд гэдгийг нь мэдэж, саатуулах гэтэл машинаа асаан, зугтжээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар, Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хамтран Төв аймгийн Баянцогт сумын ойролцоогоос гэмт этгээдийг барьжээ. Энэ үед гэмт этгээд цагдаагийн алба хаагчид руу Тоз-8 маркийн галт зэвсгээр удаа дараа гал нээсэн бөгөөд азаар хүний амь бие өртөөгүй аж. Сэжигтэн этгээдийг одоогоор Төв аймгийн Цагдаагийн газарт саатуулан шалгаж байна. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж