“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхий нийтийн бизнесийнхний анхаарлын төвд байгаа үндсэн асуудал болох “Компаний нийгмийн хариуцлага”-ын ажлын хүрээнд Монгол улсад “Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” Бизнес удирдагчдын дөрөвдүгээр форум өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Орчин үед нийгэмдээ хариуцлагатай бизнес эрхлэх нь жинхэнэ манлайлагчийн дүр төрх болоод байгаа төдийгүй компанийн нийгэм дэх оролцоо, нийгмийн хариуцлагын ажлаар тухайн компани дотооддоо төдийгүй олон улсад үнэлэгдэж байна. Үүнтэй холбогдуулан энэхүү форумаар нийгмийн хариуцлагын бодлого ба үндсэн чиг үүргээ тодорхойлох, Монгол улсад баримталж буй тогтвортой хөгжлийн бодлого ба компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжилт болон аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Мэдээллийн аюулгүй байдал, менежментийн болон нийгмийн хариуцлагын бусад элементүүдээр олон улсад бий болж буй сайн туршлагуудын талаарх мэдээллийг нийгмийн хариуцлагын үзүүлэлт тус бүрт манлайлж буй 200 гаруй байгууллагын дээд удирдлагуудыг хамруулж харилцан бие биендээ туршлага солилцсон амттай уулзалт, форум болж өнгөрлөө.

Форумд оролцогчид шилдэг аж ахуй нэгж гэдэг зөвхөн татвараа цаг тухайд нь төлдөг байхаас гадна нийгмийн оролцоо, нийгмийн хариуцлагаа хэрхэн идэвхжүүлж, хэрэгжүүлж зөвхөн нэг хүнд чиглэсэн бус харин бүлэг хүмүүс ашиг тусыг нь хүртэх, ганц удаа болоод өнгөрөх бус харин олон удаа ач холбогдол, үр дүн сайтай байх ажлыг эхлүүлэх нь хамгийн чухал гэдгийг ихэд олзуурхаж байсныг энд дурдъя.

Энэхүү форумын Мөнгөн спонсороор “Сансар” сүлжээ дэлгүүр хамтран ажилласан бөгөөд форумын гол илтгэгчдийн нэгээр тус компанийн гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар оролцож “Ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх нийгмийн хариуцлагын олон улсын санаачлагууд” илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Ийнхүү “Сансар” сүлжээ дэлгүүрийн 2018 оны нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй эхний ажил амжилттай эхэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж