Калифорнийн нэгэн эр өдөр бүр суши, сашими иддэг зуршлаа ходоодноос нь 1.6 метр урт туузан хорхой гарч ирсэн өдөр хаяжээ.
Сушинд маш дуртай түүний ходоодонд ямар нэгэн амьтан орчихсон мэт таагүй мэдрэмж төрөх болж, хэдэн сар зовоожээ. Эмнэлэгт очиж, шинжилгээ өгсөн боловч оношийг нь тогтоож чадаагүй байна. Ходоодонд нь ямар нэгэн зүйл гүрвэлзэх мэт санагдахад хий гэж бодоод өнгөрдөг байжээ. Гэтэл нэгэн өдөр хүндээр бие засах үед өтгөн дотор нь ямар нэгэн өт шиг зүйл хөдлөх шиг болжээ. Энэ явдлын дараа мань эр туузан хорхойны эсрэг эмчилгээ хийлгэсэн гэнэ. Туузан хорхой ходоодонд нь орсныг тэрбээр өдөр бүр түүхий яргай загас, ялангуяа сашими иддэг байсантай холбоотой хэмээн тайлбарлажээ.
Өнгөрсөн онд АНУ-ын өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын төвөөс АНУ болон бусад орны зах дээр түгээмэл байдаг Номхон далайн болон Аляскын яргай загасанд аюултай туузан хорхойн авгалдай ихээр агуулагддаг талаар анхааруулах болсон аж. Загасыг түүхийгээр хүнсэнд хэрэглэх үед авгалдай хүний ходоодонд орж, туузан хорхой болон хувирах аюултай гэнэ.
Туузан хорхой ходоодонд нэгэнт орвол ходоодны хананд шигдэж, шимэгч шиг цусыг сордог гэж эмч тайлбарлажээ. Энэ үед өвчтөнд илэрхий шинж тэмдэг мэдэгдэхгүй бөгөөд туузан хорхой нэг бол үхэж, үгүй бол шулуун гэдсээр дамжин, өтгөнөөр гадагшилдаг ажээ.
Эх сурвалж: the Guardian