Бээжин хотын нисэх онгоцны буудлын барилгын бүтээн байгуулалт ид үргэлжилж байгаа бөгөөд дээврийн ажил хийгдэж дуусжээ. Одоо хоёр дахь байгууламж болон хөшгөн хана, цахилгаан холболт зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа аж. 2018 оны сүүлч гэхэд шинэ онгоцны буудлын үндсэн барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ.
Сонирхуулахад, тус онгоцны буудал нь жилд 100 сая хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Бээжин хотоос 40 гаруй км-ын зайд баригдаж буй. Онгоцны буудлыг нийт 18 ам.метр талбайд барихаар тооцоолсон байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ