Ажил хаялтын улмаас “Ла лиг” хойшилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

Ажил хаялтын улмаас “Ла лиг” хойшилж магадгүй

Испанийн хөлбөмбөгчдийн холбооноос “Ла лиг”-ийн эхний тойргуудад ажил хаялт зарлах талаар мэдэгдлээ. Тэд тамирчдын цалинг цаг тухайд нь тавьж, шигшээ багтаа дуудагдсан тохиолдолд цалинтай чөлөө өгч байх ёстой гэж шаарджээ. “Бид их мөнгө нэхэж байгаа хэрэг биш. Санхүүгийн асуудлаа тогтвортой байлгахыг л шаардаж байна.  Хэрвээ “Ла лиг”-ийн удирдлагатай тохиролцоонд хүрээгүй тохиолдолд тэмцээн эхлэхгүй” гэж холбооны ерөнхийлөгч Луис Рубьялес мэдэгджээ. “Ла лиг” энэ сарын 21-нд эхлэх бөгөөд одоогоор лигийн 200 орчим тамирчин нэгдээд байгаа аж.

Ямартай ч санхүүгийн хямралын улмаас Испанийн олон багууд дампуурлаа зарлахад хүрээд байна. Багуудын өр нийт 3,43 тэрбум евро бол орлого нь 1,61 тэрбум евро байгаа юм. Гэхдээ Испанийн том багууд хамгийн их буюу “Реал” 600 сая евро, “Барселона” 548,6 сая еврогийн өртэй ажээ.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж