Рафаэль Надалийн дараагийн учраа тодров

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Рафаэль Надалийн дараагийн учраа тодров

Рафаэль Надалийн дараагийн учраа тодров

Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 15-ны өдөр Мельбурн хотноо эхэлсэн. Тус тэмцээний ганцаарчилсан төрлийн шилдэг найман теннисчин эхнээсээ тодорч эхэллээ.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлэх магадлалтай теннисчин бол Испанийн Рафаэль Надаль. Тэрбээр гуравдугаар тойрогт Аргентиний теннисчин Д.Счварзманыг 6:3, 6:7, 6:3, 6:3-аар хожсон. Тэгвэл түүнтэй шөвгийн наймд тоглохоор Чилийн Марин Чилич тодорлоо. Тус тэмцээнд зургаад эрэмбэлэгдсэн Чили теннисчин Испанийн Каррено Бустаг хожиж, шөвгийн наймд үлдээд байна. Тэрбээр хоёр тойрог дараалан испани теннисчинтэй тоглохоор боллоо.  

Дэлхийн чансааг тэргүүлж буй Рафаэль Надаль шөвгийн наймд хүрэхдээ дөрвөн тоглолт хийж, нэг л гэмийг Аргентин теннисчинд алджээ. Түүний хувьд эхний гурван өрсөлдөгчөө гэм алдалгүй хожил авсан байна.

Рафаэль Надаль, Марин Чилич нарын тоглолт маргааш болно.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд дээрх теннисчдээс гадна Болгарын Г.Димитров, Их Британы К.Едмунд нар үлдсэн. Нөгөө хэсгийн тоглолт өнөө шөнө болж, шилдэг найман теннисчин бүрэн тодорно.

Тэдний дундаас хамгийн сонирхол татаж байгаа тоглогчид бол Сербийн алдарт теннисчин Новак Жокович болон БНСУ-ын залуу теннисчин Жон Хён нар юм.

Энэ жил 21 настай Жон Хён Австралийн нээлттэй тэмцээнд анх удаа өрсөлдөхдөө “Их дуулга” тэмцээний хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байна. Тэрбээр бямба гаригт тэмцээнд долоод эрэмбэлэгдсэн Германы Зверевийг таван үе үргэлжилсэн тоглолтод хожиж, шуугиан тарьсан.

Мельбурн хотноо болж буй Австралийн нээлттэй тэмцээн ирэх даваа гаригт буюу нэгдүгээр сарын 29-д өндөрлөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж