Бизнес эрхлэгчид төлбөрийн карт уншигч машинаас "татгалзав"

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчид төлбөрийн карт уншигч машинаас "татгалзав"

Бизнес эрхлэгчид төлбөрийн карт уншигч машинаас "татгалзав"

Монголын бизнес эрхлэгчдийн түр хорооноос өнөөдөр /2018.01.22/ мэдээлэл хийлээ. Хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл гэж өөрсдийгөө тантилцуулсан эдгээр хүмүүс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлж байгаа аж.

Монголын бизнес эрхлэгчдийн түр хорооны тэргүүн Д.Раажав

-Манай хорооноос Ерөнхий сайд, УИХ-ын даргад өргөх бичиг барьж байгаа. 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, хувиараа бизнес эрхэлж буй иргэдийн эрх ашгийг харж үзэхийг хүсч байна. Лангууны бизнес эрхлэгчдэд татварын байцаагч нар нэг шаардлага тавьдаг. Тэр нь ПОС машин буюу төлбөрийн карт уншигч машин суурилуул гэсэн шаардлага. QRS буюу бар код бүртгэдэг ПОС машин нь автомат системээр тооллого хийдэг. Гэтэл зах, худалдааны төвүүд зах зээлийн дундаж өртгөөс доош үнээр бараагаа зарж, борлуулдаг. Ашиг бага. ПОС машин тэр бүр хэрэглэх боломжгүй. Хэрэглэсэн ч татварын өөр нөхцөл санал болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. 

Бид өнөөдөр төрөөс ажлын байр, санхүүжилт нэхээгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг ч бүхэлд нь эсэргүүцээд байгаа зүйлгүй. Гагцхүү энэ хуулийн зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулж, хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, эрх ашгийг хамгаалахыг л шаардаж байгаа мюм. НӨАТ-ын тухай хуулийг Норвегийн татварын хуулинд үндэслэн боловсруулсан гэж эрх баригчид ярьж байна лээ. Гэтэл бидний жилийн орлого 3000 ам.доллар ч хүрдэггүй шүү дээ. Хувиараа бизнес эрхлэгчдийг төр зарим талаар дэмжих хэрэгтэй. Бид ПОС машин тавихыг эсэргүүцэж байгаа юм биш. Хамгийн гол нь хувиараа бизнес эрхлэгчдэд тохирсон хэлбэр байх хэрэгтэй гэсэн саналтай байгаа. Татварын өөр үе шатлалтай байх нь зөв гэж үзэж байгаа юм. 

 

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж