Ерөнхий сайд бүлгийн хуралд мэдээлэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд бүлгийн хуралд мэдээлэл хийж байна

Ерөнхий сайд бүлгийн хуралд мэдээлэл хийж байна

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон шатахууны хомсдол, үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Харин УИХ дахь МАН-ын бүлэг агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Мөн яг одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч байна.

Сануулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн айлчлалын хүрээнд 700 сая ам.доллартай тэнцэх хэмжээний вон зээлээр авахаар болж, тус улсад ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөөд ирсэн. Мөн айлчлалын төгсгөлд Тавантолгойн төслийг БНХАУ-тай хамтарч урагшлуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж