Иван Ярыгиний тэмцээний оролцогчдыг багшийнх нь тэмцээнээр сонгов

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Иван Ярыгиний тэмцээний оролцогчдыг багшийнх нь тэмцээнээр сонгов

Иван Ярыгиний тэмцээний оролцогчдыг багшийнх нь тэмцээнээр сонгов

Олимпийн хошой, дэлхийн нэг удаагийн аварга алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн энэ сарын 26-28-нд Красноярск хотод болно. ДБНХ-ноос чансаа олгох тэмцээнүүдэд зохион байгуулагч орноос нэг жинд таван бөх барилдуулахаар шийдвэрлэсэн юм. ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболат Тедеев “Алтан Гранпри”-д эрэгтэйчүүдийн 10 жинд тус бүр хоёроос гурван тамирчинг зарлаад байсан. Тэгвэл энэ сарын 19-21-нд Красноярскт болсон Иван Ярыгиний багш, нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ээр үлдсэн бөхчүүдийг сонгов. Миндиашвилигийн нэрэмжит тэмцээн Оросын аваргаас дутахааргүй өрсөлдөөн ихтэй болсон бөгөөд хөнгөн жинд гэхэд 50-70 бөх зодоглосон юм. Зарим жинд гэхэд аварга нь долоо ялж түрүүлэх жишээтэй. “Лас-Вегас-2015” ДАШТ-ий алтан медальт Магомедрасул Газимагомедов, ДАШТ-ий хүрэл медальт Сослан Кцоев, 23 хүртэлх насны дэлхийн аварга Начын Куулар, Алихан Жабраилов нар туршлага заан эрхээ авчээ. Манайхаас ‘Хасу-Мегастарс’ клубийн залуу тамирчид оролцсон ч медаль хүртэж чадаагүй. Түүнчлэн АНУ, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Тажикистанаас бөхчүүд зодоглосон ч эрэгтэйчүүдийн 10 жингийн 40 медалийг Оросууд бүгдийг нь өөрсдөө хамжээ.

КРАСНОЯРСКТ ЗОДОГЛОХ ОХУ-ЫН ЭРЭГТЭЙ БӨХЧҮҮД:

57 кг: Заур Угуев, Азамат Тускаев, Расул Машезов, Дондук-оол Хуреш-оол, Семен Владимиров
61 кг: Гаджимурад Рашидов, Александр Богомоев, Исмаил Мусукаев, Юлиан Гергенов, Рустам Абдурашидов
65 кг: Алан Гогаев, Ильяс Бекбулатов, Ахмед Чакаев, Начын Куулар, Ислам Дудаев
70 кг: Исраил Касумов, Магомед Курбаналиев, Магомедрасуль Газимагомедов, Абдулагажи Магомедов
74 кг: Хетик Цаболов, Магомедхабиб Кадимагомедов, Заурбек Сидаков, Никита Сучков, Кахабар Хубежты
79 кг: Аниуар Гедуев, Ахмед Гаджимагомедов, Алан Засеев, Радик Валиев, Тажудин Акаев
86 кг: Владислав Валиев, Даурен Куруглиев, Артур Найфонов, Алихан Жабраилов, Сослан Кцоев
92 кг: Абдулрашид Садулаев, Анзор Уришев, Юрий Белоновский, Гурам Черткоев, Ахмед Батаев
97 кг: Владислав Байцаев, Шамиль Мусаев, Расул Магомедов, Игорь Овсянников, Магомедхан Магомедов
125 кг: Билял Махов, Анзор Хизриев, Алан Хугаев, Мурадин Кушхов, Балдан Цыжипов

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж