Чөлөөтийн шигшээ багийнхан хойд хөршийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн шигшээ багийнхан хойд хөршийг зорилоо

Чөлөөтийн шигшээ багийнхан хойд хөршийг зорилоо

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ оны улсын аваргуудаа Орхон аймагт тодруулсан. Тэгвэл тус холбооныхны оролцох 2018 оны анхны олон улсын тэмцээн хойд хөршөөс эхлэх гэж байна. 

Нэгдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Красноярск хотод Иван Ярынгиний багш, нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээнтэй. Үүний дараа олимпийн хошой, дэлхийн аварга алдарт бөх Иван Ярынгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээн болох юм.

Эдгээр тэмцээнд оролцохоор чөлөөт бөхийн тамирчид хойд хөршийг зорьжээ. Тэмцээнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, П.Орхон, О.Насанбурмаа болон улсын аварга Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ш.Түмэнцэцэг нарын тэргүүтэй 30-аад тамирчин оролцох аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж