Грекүүд Македоныг нэр зээлдсэн гэж эсэргүүцэн, жагслаа

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Грекүүд Македоныг нэр зээлдсэн гэж эсэргүүцэн, жагслаа

Грекүүд Македоныг нэр зээлдсэн гэж эсэргүүцэн, жагслаа

Грекийн Фессалоники хотод хуучин Югославын Бүгд Найрамдах Улсыг Македон гэж нэрлэснийг үндэсний эрх ашигтай зөрчилдөж байна гэж үзсэн олон арван мянган эсэргүүцэгчид жагсаал хийлээ.

90,000 гаруй хүн оролцсон жагсаалын үеэр хэт үндсэрхэг үзэлтнүүд “Македон бол Грекийнх”, “Нэг л Македон бий. Тэр бол Грекийнх” гэсэн эсэргүүцлийн лоозон барьж, Грекийн төрийн дууллыг дуулжээ. 

Хуучин Югославын Бүгд Найрамдах улс Грекийн Македон мужийн нэрийг авсныг грекүүд газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг гэж үзэж байгаа юм.

Грект Македоны асуудлаар эсэргүүцлийн жагсаал анх удаа дэгдэж буй нь энэ биш юм. 1992 оны хоёрдугаар сарын 12-нд Фессалоники хотод  сая гаруй хүн оролцсон “Македон  бол Грекийнх” гэсэн  уриатай томоохон жагсаал болж байсан юм.  

Грек болон хуучин Югославын Бүгд Найрамдах Улсын хооронд 25 жил үргэлжилж буй маргааныг эцэслэхийн тулд хоёр орны Засгийн газар хэлэлцээрийн ширээнд суухаар тохиролцсон. Энэхүү маргаан нь Югославыг НАТО болон Европын холбоонд элсэхэд саад болж ирсэн юм.  Югослав НҮБ-д элсэхдээ хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс нэрээр элссэн юм. Хоёр орны Засгийн газар уг асуудлыг ирэх зургадугаар сард эцэслэн шийднэ гэж найдаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж