“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг өнөөдрөөс данс руу нь шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг өнөөдрөөс данс руу нь шилжүүлнэ

“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг өнөөдрөөс данс руу нь шилжүүлнэ

Засгийн газраас “Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болж, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох шийдвэрлэсэн билээ. 

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүдэд 50 мянган төгрөгийн тэтгэмж олгоно.

‘Зарим ээжүүд хүүхдээ тав, зургаан сар хүртэл нь асраад, ажилдаа орчихдог. Тиймээс бид Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран ээжүүдийн материалыг хянасан. Хяналт, шалгалт дууссан тул мөнгө олгоход бэлэн болоод байна. 130 орчим мянган ээжийн материалыг хянаж, өнөөдөр /2018.01.22/ тэдэнд зориулагдах санхүүжилтийг арилжааны банкууд руу шилжүүлж эхэллээ. Тиймээс хүүхдээ асарч буй ээжүүдийн 50 мянган төгрөгийн тэтгэмж өнөөдөр үдээс хойш юм уу, маргаашаас данс руу нь шилжиж орно. Хэрэв хувийн дансаа холбоогүй бол тухайн банкин дээр өөрийн биеэр очиж авах шаардлагатай. Ээжүүд цаашид тэтгэмжийн мөнгөө яаж авах хүсэлтээ гарган, өөрийн ашигладаг банкны данстайгаа холбуулж болно” гэсэн мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Т.Бадрахбаяр өглөө.

Мөн жирэмсний зургаан сартайгаас эхлэн олгодог төрөхийн өмнөх болон төрсний дараах таван сард олгодог 40 мянган төгрөгийн тэтгэмжийн талаар түүнээс нэмж тодрууллаа. 

Жирэмсэн ээжүүд эмчийн хяналтад орсноор төрөхийн өмнөх болон дараах таван сард 40 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Тэгвэл “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотойгоор төрсний дараах таван сарын 40 мянган төгрөгийн тэтгэмж нь “Цалинтай ээж” хөтөлбөр руу шилжиж, ингэснээр ээжүүдэд хүүхдээ төрүүлсний дараа үргэлжлүүлэн сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор зохицуулжээ. 

Уг хөтөлбөрт улсын хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч буй 135 мянган эх хамрагдахаар тооцоолж, нийт 81 тэрбум төгрөг төсөвлөсөн.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болгож сард 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, гурав буюу түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу улиралд 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж