Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё талдаа орлоо.
Башёг ёкозүна Какүрюү М.Ананд ганцаараа найман даваатай тэргүүлж эхэлсэн бол сэкивакэ Митакеми, маэгашира Точиношин, Даиешо нарын долоон даваа, нэг унаатайгаар удаалж байна.
Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөн нар дөрөв, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил нар гурван даваатайгаар башёг үргэлжүүлж байна.
Өнөөдрийн барилдаанд ёкозүна Какүрюү Аравашитай барилдах бол озэки Гоэйдо Тамавашитэй оноолт таарчээ. Мөн долоон даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж буй Митакеми, Точиношин нар барилдана.