160 сая рублийн өртөгтэй загасны аж ахуйн цогцолбор ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

160 сая рублийн өртөгтэй загасны аж ахуйн цогцолбор ашиглалтад орлоо

160 сая рублийн өртөгтэй загасны аж ахуйн цогцолбор ашиглалтад орлоо

Загас үржүүлгийн чиглэлээр ажилладаг “Тамбовский осетр” /Тамбовын хилэм/ компани 160 сая рублийн хөрөнгө оруулалттай шинэ цогцолборыг өнгөрсөн Пүрэв гаригт /2018.01.18/ ашиглалтад орууллаа. Цогцолбор Тамбов мужийн Горелое тосгонд байрлаж байгаа юм.

“Өнгөрсөн 2017 оны тавдугаар сард Астраханиас хилэмний түрсийг авчирч өсгөсөн. Өнөөдөр манай цогцолборт 5000 шүхэрлэг загас, 2000 хилэм, 4000 хулд, 12 000 африкийн цулбуурт загас үржүүлж байна. Цогцолборын бүрэн хүчин чадал нь жилдээ хилэмний төрлийн 30 тонн загас, мөн 30 тонн хулд болон цулбуурт загас үржүүлж, нэг тонн орчим хар түрс гаргах юм” хэмээн төслийн удирдагч Алексей Бородин хэлсэн байна.

Төслийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ төсөл нь бүс нутагтаа ирээдүйтэйд тооцогдож байгаа учраас мужийн захиргааны зүгээс дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал, цогцолбор хүртэл өндөр хүчдэлийн шугам татахад төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, зээлийн хөнгөлөлтөд хамруулжээ.

Шинэ цогцолбор ашиглалтад орсноос ажлын 40 байр шинээр нэмэгдсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж