Бүх Оросын Олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаагаар оросуудын дунд ямар мэргэжил хамгийн нэр хүндтэй байгааг тодруулжээ. Судалгааны дүн гарахад эмч, инженерийн мэргэжлийг хамгийн нэр хүндтэйд тооцдог гэжээ. Мөн төрийн албан хаагчийг нэр хүндтэй хэмээн үздэгээ илэрхийлсэн хэмээн Бүх Оросын Олон нийтийн санаа бодлыг тандах төвийн тэргүүн Валерий Федоров “Гайдарын форум”-ын үеэр хэлсэн байна.
Судалгааны асуултыг “Та өөрийн хүүхэд болон ач, зээ нарыг ямар ажил хийгээсэй гэж хүсэж байна вэ” хэмээн томъёолсон байжээ. Ингэхэд 68 хувь нь эмч байгаасай, 66 хувь нь инженер, 61 хувь нь төрийн албан хаагч байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлжээ. Эдний дараа хувиараа бизнес эрхлэгч, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, цэргийн алба хаагч, сэтгүүлч байлгахыг хүссэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ