Хойд Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгост очлоо

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Хойд Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгост очлоо

Хойд Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгост очлоо

Пёнчаны олимпийн наадмыг угтан Хойд Солонгосын төлөөлөгчид Өмнөд Солонгост очлоо.

Хойд Солонгосын алдартай “Моранбонг” охидын хамтлагийн ахлагч Хён Сон Вол тэргүүтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй баг олимпийн үеэрх урлагийн тоглолтын бэлтгэл хангахаар өчигдөр /2017.01.21/ Ганнюнд очсон байна.

10 гишүүнтэй “Моранбонг” хамтлаг Хойд Солонгосын орчин цагийн соёл урлагийн нүүр царай гэгддэг. Тус хамтлагийн Пхеньяны “Spice Girls” ч гэдэг. Харин хамтлагийн ахлагч Хён Сон Волыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны найз бүсгүй байсан гэх мэдээлэл байдаг.

 

Пёнчаны өвлийн олимпийн үеэр Хойд Солонгосын 140 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжмийн том баг Сөүл болон Ганнюн хотод тоглолтоо толилуулах юм. Тоглолтын бэлтгэл хангахаар очсон багийнхны айлчлал хоёр хоног үргэлжлэх ажээ. Айлчлалын бүрэлдэхүүнд албаны хүмүүс, тамирчин, хөгжөөн дэмжигч багийн төлөөлөл багтсан байна.

Энэ долоо хоногт Хойд Солонгосын дахин нэг бүрэлдэхүүн Сөүлд айлчилна. Тэд олимпод оролцох Хойд Солонгосын тамирчдын байрлах газар, ачаа тээш зэрэг асуудлыг зохицуулахаар ирэх гэнэ. Сөүл ч мөн төлөөлөгчөө Пхеньянд илгээж, хамтарсан бэлтгэл хийх цанын баазтай танилцахаар болсон байна. 

Хоёр Солонгосын албаны хүмүүс Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны удирдлагуудтай тохиролцсоны дагуу БНАСАУ-ын 22 тамирчныг олимпод оролцуулахаар болсон. Мөн Хойд Солонгосын хэвлэл, мэдээллийн байгууллагаас 21 ажилтан олимпийн наадам сурвалжилна. 

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж