Дуучин Б.Сарантуяагийн шавийг "Voice"-ийн шүүгчид таньсангүй

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Сарантуяагийн шавийг "Voice"-ийн шүүгчид таньсангүй

Дуучин Б.Сарантуяагийн шавийг "Voice"-ийн шүүгчид таньсангүй

Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ. Өчигдөр шоуны /2018.01.21/ анхны дугаар эфирт цацагдлаа.  

“The Voice of Mongolia” шоуны эхний дугаарын содон оролцогчдын нэг нь Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн шавь Л.Насанбуян байв. 

Мөн энэ өдөр 17-хон настай Г.Бүрэн-Ирээдүй охин “Орь залуу нас” дууг дахин амьдруулж, үзэгчдийг ч, шүүгчдийг ч суудлаас нь өндөлзүүлэв. Мөн хөгжимчин, вокалист Г.Мөнх-Эрдэнэ залуугийн дуулалт өндөр үнэлгээ авч часан юм. 

Дуучин Л.Насанбуянгийн хувьд Английн алдарт дуучин Том Оделлын “Another love” дууг дуулж, шүүгчдийг гайхашруулсан юм. Дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэж хартлаа түүнийг дуулж байгааг мэдээгүй юм. Улсын филармонийн дуучин тэрбээр Соёл урлагийн их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцаж байхдаа “Оддын эрэлд 2” уралдаанд амжилттай оролцон, түрүүлж байсан юм. Мөн хөгжмийн зохиолч “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдэг 13 оролцогчийн нэгээр тодорч, “Universe best songs-2012” уралдаанд амжилттай оролцож байсан юм.

Дуучин Л.Насанбуян
 

 

16 настай Г.БҮРЭН-ИРЭЭДҮЙ
 

 

Хөгжимчин, вокалист Г.Мөнх-Эрдэнэ
 

 

Авьяаслаг оролцогч Ц.Баяржаргал
 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж