Фэйсбүүк худал, ташаа, сенсаац мэдээлэлд шүүлт хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.01.22-нд нийтлэгдсэн

Фэйсбүүк худал, ташаа, сенсаац мэдээлэлд шүүлт хийнэ

Фэйсбүүк худал, ташаа, сенсаац мэдээлэлд шүүлт хийнэ

Фэйсбүүк компанийн Гүйцэтгэх захирал Марк Цукерберг нийгмийн цахим сүлжээн дэх худал, сенсаац хөөсөн мэдээлэлтэй тэмцэхийн тулд News feed буюу үндсэн хэсэгт урсдаг мэдээллийг үнэн, бодит эсэхээр нь эрэмбэлэх арга хэмжээ авахаар болжээ.

Сард хоёр тэрбум хэрэглэгч ханддаг фэйсбүүк нийгмийн цахим сүлжээ мэдээллийн эх сурвалжуудын рейтинг хэр байгааг тандахаар олон нийтийн дунд санал асуулга явуулах ажээ.

Марк Цукерберг баасан гаригт /2018.01.19/ нийгмийн сүлжээнд энэ тухай бичихдээ “Ирэх долоо хоногоос News feed ташаа мэдээлэл цацдаг эх сурвалжаас татгалзаж, үнэн бодитой эх сурвалжийн мэдээллийг оруулна” гэсэн юм. Ингэхдээ Фэйсбүүк компани хэрэглэгчдийн пост, видеог News feed-ээр түгээхийн өмнө шүүлт хийдэг арга, механизмаа өөрчилнө гэж танилцуулсан. 

Тэгвэл “Өнөөдрөөс эхлэн фэйсбүүк нийгмийн сүлжээгээр  худал, ташаа, хоосон сенсаац мэдээлэл цацагдахгүй”  гэдгийг Марк  Цукерберг дахин санууллаа. 

“Нийгмийн сүлжээ мэдээ, мэдээллийг хүмүүст илүү хурдан түгээх боломж олгосон. Хэрэв бид одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол энэ байдал улам хүчээ авна” гэдгийг тэр онцолжээ. 

Марк Цукербергийн хэлснээр энэ шинэчлэлийн улмаас одоо таван хувьтай байгаа News feed дээрх контентын тоо дөрвөн хувь болох гэнэ. Фэйсбүүк компани мэдээллийн агентлагуудтай тийм ч сайн харилцаатай байгаагүй, ялангуяа улс төрийн сонирхол, дэмжлэгтэй хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай зөрчилдсөөр ирсэн. 

Эх сурвалж: the guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж